Библид үнэхээр Эх Бурхан байдаг уу?

83,711 үзэлт
Сониучхан эгч дүү, таныг оны эхээр нутагтаа очоод ирсэн гэж сонслоо. Та тийшээ байнга явдаг уу?
Тийм ээ, ээж маань тэнд байдаг болохоор үндэсний баяр гэх мэт онцгой өдөр биш байсан ч зав л гарвал ээжтэйгээ уулзахаар нутаг явдаг.
Төрсөн нутагт ээж нь байгаа цагт хүн нутгаа илүү санадаг бололтой. Нутагтаа очно гэхээр аяндаа л ээж нь санаанд ордог биз дээ? Тэгэхээр сүнсний маань төрсөн нутаг тэнгэрийн хаанчлалд ч мөн тэнгэр Эх байдагт гайхах юм огт үгүй л дээ.
Гэхдээ тэнгэр Эхийн тухай анх сонсоод би их гайхаж билээ. Хүмүүс бүгд л Бурханыг Эцэг гэж дууддаг биз дээ. Би ч бас тэгж бодож байлаа. Тэгтэл тэнгэрт ч мөн Эх байдаг гэхэд нь үнэн болов уу гээд л гайхаж байлаа.
Хүн ер нь сурч мэдэж авснаасаа өөр юм сонсвол танил бус санагдах нь аргагүй. Харин Бурхан эртнээс бүх юмсын зүй тогтлоор дамжуулан аль хэдийн тэнгэр Эхийн оршихуйг мэдүүлсэн.
Яаж?
Байгалийн зүй тогтлыг харахад ертөнцийн бүх амьд биет эцэг эхээс амь авдаг. Зөвхөн хүмүүс бид төдийгүй тэнгэрээр нисэх шувууд, газар дээр амьдардаг ан амьтад, тэр ч байтугай бичил биет шавьж ч хүртэл адилхан. Тэгвэл бүх юмсыг ингэж бүтээсэн Бурханы хүсэл нь юу гэж бодож байна даа?
Ертөнцөд бүтээсэн бүх юмс Бурханы хүслийг агуулж байдаг.

“—Бидний Эзэн бөгөөд Бурхан минь, алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.” Илчлэл 4:11

Бурхан бүх амьд биетийг эхийн биеэс төрүүлсэн хүсэл нь бидний сүнсний амь ч мөн сүнсний Эхээр өгөгдөнө гэдгийг бидэнд мэдүүлэхийн төлөө юм. Сүнсний амь өгдөг сүнсний Эх байдгийг Есүс Бурханыг Аав, Эцэг гэж дуудах тухай зааснаас ч мэдэж авч болно.

“Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, …” Матай 6:9

Өдий төдий нэр байхад Есүс яагаад заавал Бурханыг Аав гэж дуудаарай гэсэн юм бол? Битүүхэн сануулахад “Аав” гэдэг үг зөвхөн гэр бүл дотор хэрэглэгддэг нэр гэдгийг бодоорой.

Гэр бүл, эцэг гэнэ ээ… Бид Эцэг Бурхан дотор нэг гэр бүл болно гэсэн утгатай биш үү? Сүм дотор яагаад нэг нэгнээ ах дүү, эгч дүү гэж дууддаг учрыг одоо л ойлгох шиг боллоо.
Яг зүйтэй. Эцэг, ах дүү, эгч дүү гээд бүгд л гэр бүл дотор хэрэглэгддэг нэр томьёо. Гэвч нэг чухал зүйлийг бодох хэрэгтэй. Нэг гэр бүлийг бүрдүүлье гэвэл эцэг ч байх ёстой. Эцгийг эцэг гэж дуудах хүүхдүүд ч байх ёстой. Түүгээр ч үл барам хүүхдүүдийг төрүүлэх эх ч байх ёстой. Дээрх бүгдээс гадна Бурханыг Эцэг гэсэн илэрхийлэл нь өөрөө Эх Бурхан байгааг харуулж байна шүү дээ.
Нээрээ, тийм байна.
Зөвхөн байгалийн зүй тогтлоор л Эх Бурхан байдаг гэж хэлээгүй юм шүү. Библийн тэмдэглэл ч бас Эцэг Бурхан төдийгүй Эх Бурхан байдгийг тодорхой гэрчилдэг.

“Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхлэл 1:27

Эрэгтэй, эмэгтэй хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Над шиг эрэгтэй хүн эрэгтэй дүр төрхийн Бурханыг, тань шиг эмэгтэй хүн бол эмэгтэй дүр төрхийн Бурханыг дуурайж бүтээгдсэн юм. Хүмүүс эрэгтэй дүр төрхийн Бурханыг Эцэг Бурхан гэж дуудаж ирсэн. Тэгвэл эмэгтэй дүр төрхийн Бурханыг хэн гэж дуудах ёстой вэ?
Эх?
Яг зөв. Судалж үзсэнтэй адил Библийн эхний бүлгээс эхлэн Эх Бурханы оршихуйг илчилдэг юм. Мөн Библийн хамгийн сүүлчийн Илчлэл номд ч бидний амьдарч байгаа энэ үед Эх Бурхан гарч ирэхийг зөгнөсөн байдаг.

“… —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.” Илчлэл 21:9-10

Иохан элч Хурга буюу тэнгэр Эцэгийн эхнэр байдгийг тэмдэглэхдээ “тэнгэр Иерусалим хот” гэж бичсэн. Паул элч Хурганы эхнэр тэнгэр Иерусалимыг бидний Эх гэжээ.

“Харин дээр (тэнгэр) оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Галат 4:26

Хөөх, Библид үнэхээр тэнгэр Эх байна шүү дээ!
Тийм ээ, Эх Бурхан байдаг нь гарцаагүй юм. Хэрэв эгч дүү та мөнх амь авахыг хүсвэл тэнгэр Эцэг, тэнгэр Эхийг хоёуланг нь ухаарч, хоёуланг нь хүлээн авах ёстой.

Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг. Илчлэл 22:17

Би ч бас амийн ус авмаар байна. Эх Бурханы тухай бүр илүү судална аа.
Сайн байна. Илүү ихийг сурах тусам Эх Бурханы оршихуйд бүр ч их итгэх болно.