WATV.org is provided in English. Would you like to change to English?

“Arise & Shine-2019” олон улсын оюутнуудын Библийн семинар

Сурч мэдсэнээ ашиглан Бурханы оршихуйг таниулж, Библийн сургаалыг ухааруулах 8 орны оюутнууд

БНСУ

July 12, 2019 333 Үзсэн тоо

Зуны ид халуунд 7 сарын 12-ны өдөр, Библийн үнэнийг гал халуун сэтгэлээр судлах гадаад оюутнууд, нийслэл дэх солонгос оюутнууд нийлсэн 2200 гаруй залуус “Arise & Shine-2019” олон улсын Библийн семинарт оролцлоо.

Шинэ Иерусалим Пангюу ариун өргөөнөө зохиогдсон уг семинарт Шинэ Зеланд, Украйн, АНУ, Финлянд, Мексик, Мозамбик, Энэтхэг, Чили зэрэг 9 орны оюутнууд илтгэл тавив.

Семинар Ким Жү Чоль ерөнхий пасторын нээлтийн үгээр эхлэв. Ким Жү Чоль пастор хэлэхдээ “Дэлхийн долоон тэрбум хүн маргаашаа мэдэхгүй, ирээдүй нь ямар ч баталгаагүй амьдарч байна. Елохим Бурханы сургаалыг түрүүлж хүлээн авч сүнснийхээ өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар тодорхой хариулт авсныхаа хувьд бид бүхэн босож (Arise), үнэний гэрлийг гэрэлтүүлэх (Shine) ёстой” хэмээн оюутан залууст урам хүч өглөө (Иса 60:1).

Илтгэгчид математик, нягтлан бодох, нийгмийн шинжлэх ухааны мэдлэгээ ашиглан “Хамгийн шинэ нэр”, “Ажиглагч ба эхний оцон шувуу”, “Зөгийн үүрэнд нуугдсан Бурханы хүсэл”, “Нийтийг дагах уу, эсвэл үнэнийг үү” гэх мэт өргөн далайцтай сэдвийн хүрээнд илтгэл тавьж, Библи дэх Елохим Бурханы оршихуйг энгийн аргаар гэрчилсэн юм. Мөн тэд туршилт, статистик, видео өгөгдөл, түүхэн жишээнүүдийг иш татан Библийн сургаалыг олон талаас нь нотлон харуулж, итгэгч хүнд байх ёстой ёс зүйн ухамсар болон үүрэг хариуцлагын ухамсар юу болохыг онцолж байв.

“Хүн ч бай, компани ч бай аливаа юмны нэр өөртөө асар их хүч нөлөөг агуулдаг. Бидний сүнсний амьтай шууд холбоотой Аврагчийн нэр юу юунаас илүү хүч нөлөөтэй. Тэрхүү Аврагчийн нэрийг зөвхөн Библиэр мэдүүлж өгсөн байдаг. Библиэр дамжуулан Аврагчийг түрүүлж хүлээж авсан бидний үүрэг бол Аврагчийнхаа нэрийг дэлхий дахинд тунхаглах явдал.” Илона Суоминен, Финляндын Хельсинкийн их сургуулийн Нийгмийн ухааны факультет

“Асар их өр шир, хүүтэй мөнгөнөөс болж хүнд байдалд орсон өртнийг аврах “Өрөөс хэлтрүүлэх тогтолцоо”-ны талаар Библид дурдсан байдаг. Энэ нь нүглээс болж үүрдийн үхлийн аюулд орсон сүнслэг нүгэлтнүүдийг аврахын тулд Бурхан Өөрийн амийг золиослон байж тогтоосон шинэ гэрээний хууль юм. Хайр болсон Бурхан биднийг үнэгүйгээр аварсан шиг бид ч мөн долоон тэрбум хүнийг гэм нүглийн уучлалын зам руу хөтөлцгөөе.” Элиас Америко Массикамэ, Мозамбикийн Политехникийн их сургуулийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Илтгэгчид логик дэс дараатай, итгэл үнэмшилтэйгээр илтгэлээ тавьж дуусгахад семинарт оролцогчид нижигнэсэн алга ташилтаар баяр хүргэж байлаа. Амралтаараа уг семинарт оролцсон Мүн Сон Мин (Хуниг их сургуулийн Англи хэлний тэнхим) ах дүү “Библи зөвхөн Бурханы оршихуйг л мэдүүлдэг биш амьдралд хэрэгтэй сургамж сургаалыг ч давхар зааж өгдөг. Миний нэг хүсэл мөрөөдөл бол багш болох. Оюутнуудыг хүнд хэцүүтэй тулгарах үед нь амьдралын зөв чиг хандлагыг тэдэнд ойлгуулж өгөх багш болохыг би хүсдэг” хэмээн хүүрнэж байлаа.