​Майхан баяр Талархлын баяр хоёрын аль нь зөв бэ?​

28,132 үзэлт
Ах дүү, удахгүй Майхан баяр болно. Намрын баяр хэзээний ойртчихсон байна шүү.
Сэрүүвтэр байдаг болчихож. Ингэхэд нэг юм асууя даа. Өөр сүмд явдаг нэг найз маань байнга л Талархлын баярын талаар ярих юм. Энэ баяр Майхан баяртай адилхан юм уу?
Тийм биш ээ. Хоёуланг нь намар тэмдэглэдэг болохоор тэгж боддог хүмүүс их байдаг ч тэр хоёр баяр тэс өөр. Майхан баяр бол биднийг аврал руу хөтөлдөг Бурханы баяр юм. Харин эсрэгээрээ Талархлын баярыг хүн дураараа бий болгосон төдийгүй Библид ч тэмдэглэгдээгүй.
Талархлын баяр Библид байхгүй гэж үү?
Тийм ээ, байхгүй. Талархлын баяр хэдэн зуун жилийн өмнө Америкт бий болсон юм. 1620 онд Английн зуу гаруй пуританчууд итгэл бишрэлийнхээ эрх чөлөөг эрж, шинэ тив болох Америк руу нүүн цагаачилсан юм. Тэдний талаас илүү хувь нь тэсгим хүйтнээс, мөн хоол хүнсний хомсдлоос болж нас барсан. Америкийн уугуул иргэд хүнд хэцүү байдалтай тулгарсан пуританчуудад эрдэнэ шиш тариалах, загас барих аргыг зааж өгчээ. Дараа жил нь тэд уугуул иргэдийн тусламжтайгаар ургац хураан аваад, Бурханд талархлын тахил өргөж, уугуул иргэдийг урьж хоол хүнс хуваалцсан аж. Энэ нь Талархлын баярын үүсэл юм.
Аан, сонсохнээ Талархлын баяр чинь Солонгосын үндэсний баяр Чүсогтой адилхан Америкийн баяр юм байна шүү дээ. Харин яагаад Талархлын баярыг Америкаас гадна бусад орнууд ч бас тэмдэглэдэг юм бол оо?
Энэхүү баяр 1789 онд АНУ-ын үндэсний дурсгалт өдөр болон албан ёсоор тогтож, хожмоо өдөр сар нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж, устаад дараа нь дахин тогтоогдсон юм. Олон удаа өөрчилсний эцэст аажмаар Америкийн нийгмийн уламжлал болж тогтжээ. Гэвч Америкийн заншлуудыг дагаж мөрддөг улс орнуудад уламжлагдсан бөгөөд одоо дэлхий даяарх олон сүм Талархлын баяр тэмдэглэдэг юм.

Гэвч олон сүм тэмдэглэдэг байлаа гээд хүний бий болгосон өдөр нь яавч Бурханы баяр байж болохгүй. Хүнээс гарсан тушаалаар огтхон ч Бурханд зөв мөргөх боломжгүй. Есүс энэ талаар тодорхой айлдсан байдаг.

““Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, харин Надад дэмий мөргөдөг” …” Матай 15:8-9

Талархлын баярын өдрийн талаар мэдэж авсан юм чинь одоо Майхан баярын үүслийг ч мэдмээр байна.
Майхан баяр бол Бурхан Өөрөө тогтоосон тушаал болохоор Библид тэмдэглэсэн байдаг.

“—Израилийн хөвгүүдэд “Долоо дахь сарын арван тавнаас долоо хоногийн турш ЭЗЭНд Майхан баяр болой.” Леви 23:34

Бурхан израиль ард түмнийг Египетээс чөлөөлж, Арван тушаал бичсэн чулуун хавтанг өгчээ. Харин хүмүүс шүтээн шүтэх нүгэл үйлдэж Мосе чулуун хавтанг бутлав. Тийнхүү тэд Арван тушаалыг алджээ. Үүний дараа ард түмэн гэмшсэн үед Бурхан тэдний нүглийг уучилж, хоёр дахь удаагаа Арван тушаал зөвшөөрсөн юм.

Долоо хоногийн турш ард түмэн алт, мөнгө, мод, амьтны арьсыг Бурханд талархах сэтгэлээр цуглуулж, Арван тушаал хадгалах асрыг босгов. Бурхан үүнийг дурсуулах үүднээс Майхан баярыг тогтоож, жил бүр ард түмнээр тэмдэглүүлэх болов. Үүнээс хойш израиль ард түмэн Майхан баяраар модны мөчир цуглуулан, майхан барьж долоо хоногийн турш тэндээ баяр хөөртэйгөөр баяраа тэмдэглэдэг байжээ.

Тэгвэл бид бас Майхан баяраар модны мөчир цуглуулж, майхан барих ёстой юу?
Ха ха, үгүй ээ. Одоо бидний сахиж байгаа Майхан баяр бол хуучин гэрээний Майхан баяр биш, Есүсийн гүйцэлдүүлсэн шинэ гэрээний Майхан баяр байхгүй юу.

“Иудейчүүдийн Майхан баяр ойртжээ. … Баярын их өдөр болох сүүлчийн өдөр (Майхан баяр) Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун. Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв. Есүст итгэгсдийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. …” Иохан 7:2–39

Есүс мөргөл тэмдэглэн авралын зар тарааснаараа Майхан баярыг гүйцэлдүүлсэн юм.

Хуучин гэрээний үед израиль ард түмэн асар барих материал цуглуулсан өдөр Майхан баярын үүсэл болсон нь шинэ гэрээний үе болох өнөө үед ариун газрын материалаар бэлгэдсэн итгэгчдийг цуглуулах тухай зөгнөл юм.

Бурханы ард түмэн ариун газрын материал гэж үү? Энэ ямар утгатай юм бэ?
Модны мөчир цуглуулж майхан барих тушаал ч мөн адил юм. Библид Бурханы ард түмнийг түлээ буюу модоор зүйрлэсэн байдаг.

“… Би аманд чинь үгсээ тургих гал болгон хийе. … түлээ нь энэ хүмүүс болог.” Иеремиа 5:14

Тиймээс ариун өргөөний материал цуглуулах баяр болох Майхан баяраар мод цуглуулж асар барьсантай адил модоор бэлгэдсэн Бурханы ард түмэн ар араасаа цуглаж, тэнгэрийн ариун өргөө байгуулагдах юм.

“Та нар өөрсдөө Бурханы сүм бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу?” 1Коринт 3:16

“Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ. Түүний дотор бүх барилга холбогдон Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна.” Ефес 2:20–21

Дээрх ишлэлд бичсэнчлэн бид элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогддог хүмүүс бөгөөд Христ Есүс булангийн чулуу нь юм. Тиймээс Есүс сахиарай хэмээсэн, элч нар болон эш үзүүлэгчид сахиж байсан Майхан баярын үнэнийг бид тэр хэвээр нь сахиж байгаа хэрэг юм.
Хөөх, Бурханаас Ариун Сүнс авч, тэнгэрийн ариун газрын материал болъё гэвэл заавал Майхан баяр сахих ёстой юм байна шүү дээ.
Яг зөв. Майхан баяр болон Талархлын баярын гарал үүсэл нь ч, утга учир нь ч тэс өөр гэдгийг заавал санаарай. Бас Майхан баярыг эрхэмлэн сахиж Бурханаас ерөөл их аваарай.
За тэгнэ ээ. Найздаа ч Бурханы баяр болох Майхан баярын талаар зааж өгөх хэрэгтэй юм байна.
Сайн байна.