Израилийн цэрэг Филистийн цэргийн илт давуу хүчнээс эмээн сүрдэж байх үед Саулын хүү Ионатан эцгээсээ нууцаар зэвсэг үүрэгчээ дагуулан Филистийн цэргийн анги руу явлаа.
“Явцгаая, тэдэн рүү очъё! Бурхан заавал бидэнд ялалтыг өгөх болно. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад Эзэнд саад болох зүйл үгүй.”
“Явагтун, тантай би хамт байна.”
“Хэрэв тэд бидэнд “Бид та нар уруу хүрч очтол бүү хөдлөгтүн” гэж хэлбэл, бид байсан газартаа байж, тэдэн дээр өгсөж очихгүй. Харин тэд “Бидэн дээр ирэгтүн” гэвэл, бид өгсөн очъё. Эзэн тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг болог.”
Ионатан ба зэвсэг үүрэгч залуу Филистийн цэргүүдэд өөрсдийгөө илчлэхэд филистчүүд тэр хоёр руу хашхирав.
“Бидэн рүү ирэгтүн. Бид та нарт нэг юм зааж өгье.”
Тэгэхэд Ионатан зэвсэг үүрэгчдээ ийн тушаав.
“Намайг дагаад явагтун. Учир нь Бурхан тэднийг бидний гарт өгөв.”
Ионатан болон зэвсэг үүрэгч залуу филистчүүдтэй тулалдаад Бурханы тусламжаар ялахад филистчүүд айдаст автаж эхэллээ.
Гартаа барьсан зэвсэггүй, хүч буурай байсан израиль цэргүүд илт давуу хүчтэй Филистийн армийг яагаад ч ялж чадахааргүй байлаа. Гэвч Бурхан өөрсөдтэй нь хамт байгаа гэдэгт хөдөлшгүй бат итгэсэн Ионатанд Филистийн цэргийн хүч юу ч биш санагджээ. Дайны ялалт ялагдлыг цэргийн хүчний тоо биш, Бурханы тусламж шийдвэрлэдэг гэдэгт Ионатан туйлаас итгэж, итгэлийнхээ дагуу ялалтын ерөөл хүртсэн аж.
Өнөө цагт тэнгэрийн цэргүүд болон Сатаны хүчнүүдийн хооронд өрнөж байгаа сүнслэг тэмцлийн үр дүн ч мөн ялгаагүй юм. Авралын түүх Бурханаас хамааралтай гэдэгт итгэвэл нөхцөл байдал хичнээн тааруу харагдсан ч энэ нь саад болж чадахгүй. Бурханы тусламжинд найдаж, боломжгүй байдал дундаас боломж олж хардаг итгэл л Сатаныг ялах хүч билээ.