​Яагаад бид Алгасал баяр сахих ёстой вэ?

29,989 үзэлт
Манай Бурханы сүм жил бүр Алгасал баяр тэмдэглэдэг дээ. “Итгэл сүсэг гэдэг нь хэлбэр гэхээсээ илүүтэй итгэл чухал” гэдэг дээ. Тэгэхээр Алгасал баяр заавал сахих ёстой юу?
Бурханд итгэж байгаа болохоор Алгасал баяр сахиж байгаа. Нэг жишээ авч үзье. Эмчид итгэж байгаа хэрнээ үгэнд нь ордоггүй өвчтөн бий юү? Өвчтөн эмчид итгэж байгаа бол эмийн жорыг нь дагадаг. Үүнтэй адил нүгэлтэн бид Аврагч Бурханд итгэж байгаа бол Бурханы сахь гэж тушаасан нүглийн уучлал авах хуулийг дагах нь зүйн хэрэг шүү дээ.
Бурханд итгэдэг учраас үгийг нь дагах ёстой гэсэн үг юм байна.
Тийм ээ. Алгасал баяр бол Бурханы хүүхдүүд мөн л бол заавал сахих ёстой чухал тушаал юм. Бидний итгэлийн жишээ болсон Есүс Өөрийн биеэр сахь гэж тушаасан баяр учраас тэр шүү дээ (Иохан 13:15 үзэх).

Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм. Матай 26:18-28

Есүс шавь нартаа Алгасал баярт бэлдэхийг тушааж, шавь нартайгаа хамт тэмдэглэсэн. Есүс бол биднийг аврахын тулд энэ дэлхийд ирсэн Бурхан билээ (Филиппой 2:5-8). Бурханд итгэдэг бол Бурханы үзүүлсэн жишээг дагах ёстой.

Бурхан яагаад биднийг Алгасал баяр тэмдэглэ гэсэн нь сонирхол татаад байна.
Алгасал баярт олон утга агуулагдсан. Товчхондоо бол бидэнд мөнх амь өгөхийн тулд юм.

“Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэн итгэнэ, тэр мөнх амьтай. … Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. …” Иохан 6:47-56

Үхэшгүй мөнх Есүсийн мах, цусыг идэж уух хэн ч бай мөнх амьтай болно. Есүсийн мах, цусыг идэж уух арга нь Алгасал баяр сахих юм. Дүгнэхэд Алгасал баяр сахивал Есүсийн мах, цусыг идэж уух учраас мөнх амьтай болж чадна.

Мөнх амьтай болбол энэ дэлхийд мөнхөд амьдрах уу?
Бурханы амласан мөнх амь нь шинэ тэнгэр, шинэ газар өөрөөр хэлбэл тэнгэрийн хаанчлалд сүнс маань мөнхөд амьдрах юм. Хэзээ нэгэн цагт үхэх биеэр бид явахыг хүссэн тэнгэрийн хаанчлал руу явж чадахгүй. Учир нь тэнгэрийн хаанчлал үхэл байхгүй газар.

“Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис үгүй болов. … Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. …” Илчлэл 21:1-4

Үхэл гэж байхгүй тэнгэрийн орон явъя гэвэл үхэшгүй мөнх биетэй байх ёстой. Бурхан Алгасал баярт мөнх амийн амлалтыг шингээж хэн ч бай Алгасал баярыг сахивал мөнх биетэй болж, тэнгэрийн хаанчлал явах эрхийг өгсөн. Тиймээс Есүс Алгасал баярыг сахих жишээ үзүүлж, шавь нараараа Алгасал баяр сахиулсан.

Ерөнхийд нь ойлголоо. Дүгнэхэд Алгасал баяр тэнгэрийн хаанчлал руу явах зам болох нь ээ.
Бурхан бүх тушаалаа бидний нүглийг угааж, тэнгэрийн хаанчлал дагуулж явахын төлөө тогтоосон юм. Бид үгэнд нь итгэж дуулгавартайгаар Алгасал баярыг бүрэн сахиж байж л тэнгэрийн хаанчлал явна.
Тийм юм байна. Бурхан яагаад бидэнд Алгасал баяр сахь гэж тушаасныг мэдсэн болохоор ирэх Алгасал баярыг илүү ивээлтэй сэтгэлээр сахиж чадах байх. Би Алгасал баяраа тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байна!