
Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нууранд тор шидэж буй Петр, түүний дүү Андрей нарыг харжээ. Есүс тэдэнд:
“Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно” гэв.
Петр, Андрей нар даруй тороо орхиж, Есүсийг дагажээ. Тэр цагаас хойш Галилын жирийн л нэг загасчид байсан тэд шинэ амьдралаа эхлүүлжээ.
Петр Есүсийг дуудсан даруй дуулгавартай дагаснаараа тухайн үеийнхээ хүмүүсийн хүсэн хүлээж байсан Аврагчийг тунхаглан, хамгийн үнэ цэнэтэй амьдралаар амьдарсан юм. Тэрээр ерөөлийн боломжийг ухааран, шийдвэрээ огтхон ч эргэлзэлгүйгээр гаргаж, тэр даруй үйлдлээр хэрэгжүүлэн, тэнгэрийн хаанчлалын түлхүүр гэх хамгийн агуу ерөөл хүртсэн юм. Хэрвээ Петр энэ тэр шалтаг тоочин, дуулгавартай дагах эсэхдээ эргэлзэж тээнэгэлзсэн бол түүний амьдрал ямар байх байсан бол?
Эдүгээ энэ ертөнц Аврагчийг цөхрөнгөө баран хүлээж байна. Сүнс болон Сүйт бүсгүй бүх үндэстэнд амийн ус дамжуулахыг бидэнд захисан. Петрт өгөгдсөн шижир алтнаас ч үнэтэй боломж одоо бидний өмнө байна. Бүү эргэлз! Гайхамшигт тэнгэрийн хаанчлалын түлхүүр биднийг хүлээн байгаа!