Тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү

Гэт 16:1-31

16,255 үзэлт

Израиль ард түмэн Египетээс гарснаас хойш хоол хүнсгүй болмогц Мосе, Аарон нарын эсрэг гомдоллож эхлэв.

“Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа иддэг байхдаа Бурханы мутарт алагдсан бол дээр байж. Та нар өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөлд авчирлаа.”

Тэгэхэд нь Бурхан Мосед ийн айлджээ.

“Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуул. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно.”

Тэр орой бөднө шувуу сүргээрээ нисэн ирж хуаранг бүрхжээ. Маргааш өглөө нь эргэн тойронд нь шүүдэр буусан байлаа. Шүүдэр арилахад цоорын үр мэт цагаан талх энд тэндгүй дүүрэн байв. Израиль ард түмэн үүнийг “манна” гэж нэрлэжээ.

“Эзэн “Хүн бүр майхандаа байгаа хүний тоогоор үүнээс авагтун. Өглөө болтол үлдээж болохгүй” гэж тушаасан.”

Зарим нь Мосегийн энэ үгийг сонсолгүй түүнээс хэсгийг нь өглөө хүртэл хадгалсанд тэр нь өтөж өмхийрчээ.

Зургаа дахь өдөр бүх ард түмэн жирийн өдрөөс хоёр дахин их манна хураав.

“Маргааш Бурханы ариун Амралтын өдөр. Үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал.”

Ард түмэн Мосегийн зааварласан ёсоор үүнийг өглөө болтол хадгалсанд, тэр нь өмхийрч өтсөнгүй.

“Маргааш Бурханы ариун Амралтын өдөр. Үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал.”

Энэ удаад ч мөн ард түмнээс зарим нь Мосег сонсолгүй манна хурааж авахаар гарсан боловч тэд юу ч олсонгүй.

Бурхан хуулиудыг нь сахиагүй ард түмнийг ийнхүү зэмлэдэг.

“Хэдий болтол та нар Миний хуулиудыг сахихаас татгалзах юм бэ?”

Израиль ард түмнийг гомдоллож хашхирч байхад нь ч Бурхан өдөр тутам идэх хоол хүнсийг нь буулгаж нэг ч хүнийг өлсгөөгүй. Гэтэл израиль ард түмэн Бурханы тушаалыг огоорч, дараагийн өдөр хүртэл нь маннаг үлдээж, эсвэл Амралтын өдөр түүнийг хурааж авахаар гадагш гарч байсан юм.

Энэ түүхийг өнөө үед итгэлийн цөлөөр алхаж байгаа бид сургамжаа болгох ёстой аж. Хэрэвзээ бид ярвигтай, хүнд хэцүү байдалтай тулгарвал Бурханы үгийг илүү сайн сахицгаая. Бурханы тушаал, хуулийг сахиж байна уу, үгүй юү гэдгийг мэдэхийн төлөөх энэ сорилтыг ялж гарвал Бурхан эцэст нь арвин их ерөөл рүү биднийг хөтлөх болно.