WATV.org is provided in English. Would you like to change to English?

“Чи надад хамаагүй болно”

11,370 үзэлт

Биднийг Бурханы тал болгож өгөөч

Ойролцоогоор 150 жилийн өмнө Америкт иргэний дайн ид өрнөж байх үед нэг ийм явдал болжээ. Боолуудыг чөлөөлөхийг дэмжиж байсан ерөнхийлөгч Абрахам Линкольн умардын цэргийг захирч, өмнөдийн цэрэгтэй нүүр тулсан боловч өмнөдийн цэргийг амархан буулган авч чадалгүй, эсрэгээрээ өмнөдийн цэрэг умардын цэрэгт үхлийн цохилт өгсөн байна.

Үхэж байгаа цэргүүдээ хараад сэтгэл нь өвдсөн Линкольн энэ дайныг хүний хүчээр дуусгаж чадахгүй гэдгийг гүнээ ойлгоод, өдөрт хэдэн цагаар Бурханд хамаг байдгаараа сүсэглэн залбирч байжээ. Ерөнхийлөгч нь залбиралд хамаг хүчээ зориулж байхыг нь харсан шадар түшмэлүүд ч бас умардын цэргийн төлөө “Бурхан манай тал болооч” гэж хамтдаа уйгагүй залбиръя гэж хэлжээ. Гэтэл Линкольн нэлээн ноцтой царайгаар тэдний санааг эрс эсэргүүцэн ердөө ч тэгж залбирч болохгүй гэж эелдгээр захиж гэнэ.

Ерөнхийлөгч шуудхан зөвшөөрнө гэж бодсон түшмэлүүд гайхаж орхив. Тэгээд тэд яаж залбирахыг асуухад Линкольн ингэж хариулав.

“Та нар “Бурхан манай тал болооч” гэж битгий залбир. Харин “Биднийг Бурхан Таны тал болгож өгөөч” гэж залбир.”

Өнгөц харвал төстэй юм шиг боловч бодоод үзвэл хоёр залбирлын утга огт өөр байсныг мэдэж болно. Түшмэлүүдийн хийе гэсэн залбирал нь өөрсдийгөө төв болгож, Бурханыг өөрсөд рүүгээ удирдах утгатай байсан бол харин Линкольны хүссэн залбирал нь Бурханыг төв болгож, Бурханыг түшиж дагах гэсэн утгатай байсан юм.

Линкольн “Өмнөдөд ч Бурханд итгэдэг цэрэг олон байгаа байх. Тэд хэний тал болох гэж залбирч байгаа бол?” гэжээ. Бурхан тус тусынх нь залбирлын хариуг өгье гэвэл өмнөдийн цэргийн тал болох болов уу, умардын цэргийн тал болох болов уу?

Хүн бүр Бурханыг өөрийнхөө тал болооч гэж гуйвал энэ дэлхийд тоо томшгүй олон Бурхан хэрэгтэй болно. Үүгээр зогсохгүй аливаа юмыг хүний хүслийн дагуу биелүүлнэ гэхэд заавал нэг төвөгтэй асуудал гарна. Зөв залбиръя гэвэл бид өөрсдийгөө Бурханы тал болгож өгөөч гэж гуйх ёстой. Тэгж байж л Бурхан хүн төрөлхтнийг хөтөлж байгаа төлөвлөгөөгөө хөсөрдүүлэлгүй, хүслээ биелүүлж чадна. Боолоос чөлөөлөх нь Бурханы хүсэл бол биелэх нь гарцаагүй учир “Бурхан Та умардын цэргийн талд орж өгөөч” гэж залбиралгүй, “Биднийг Бурханы талд зогсоож өгөөч” гэсэн тийм залбирал хийхийг Линкольн хүссэн юм.

Энэ түүх итгэлийн замаар алхаж байгаа бид бүхний нэг удаа ч болов бодож үзэх хэрэгтэй зүйл билээ. Бурхан бидний тал болоосой гэж хүсэхийн оронд бид үргэлж Бурханы талд зогсъё гэх ийм итгэлтэй байх үед бүх сорилт, зовлон бэрхшээлийг ялан дийлж чадна гэж бодож байна.

Аврагч Бурханд хамаагүй болгодог итгэл

Эхлээд 1Петр номын үгийг судлангаа бид ямар учраас Бурханд итгэж, Бурханыг хайдаг тухайгаа судалж үзэцгээе.

“Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна.” 1Пет 1:8-9

Аврал гэдэг том зорилго байхгүй бол бидний итгэлийн амьдрал хоосон болох юм. Гэвч аврал гэдэг туйлын зорилго байгаа учраас л бид итгэлийн амьдралаа баяртайгаар туулж яваа. Есүс ч бас 2000 жилийн өмнө энэ газарт ирэхдээ “Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ” (Лук 19:10) хэмээсэн.

Авралын тал дээр авч үзвэл бидний итгэлд хамгийн чухал Оршихуй нь Аврагч (Христ). Итгэлийн маань зорилго сүнсний аврал юм чинь аврал өгөх Аврагчийг чин сэтгэлээсээ хайж, Түүний хүслийг дагах хэрэгтэй. Биднийг аврахаар Бурхан махан биен асар өмсөөд ирсэн.

Өөрсдөө авралд хүрч чадах мэргэн ухаан, хүч чадал бидэнд байхгүй учраас Библид “Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн” (1Кор 4:5) гэсэн анхааруулгын сургаал өгсөн. Өөрсдөө шүүж, өөрсдөө буруу зөрүү ялгаж байгаад элдэв бэрхшээл зовлонтой тулгарах нь мэдээж. Үүнтэй холбоотой 2000 жилийн өмнөх элч нарын түүхийг судалж үзэцгээе.

“зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлан, алчуур авч бүслэв. Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв. Есүс Симон Петр уруу ирэхэд Петр Түүнд —Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү? гэв. Есүс хариуд нь —Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ. Петр Түүнд —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно (чи Надад хамаагүй болно, 2004 оны хэвлэлт) гэлээ.” Иох 13:4-8

Сайн мэдээний дөрвөн номыг үзвэл Петрийн алдаа гаргасан дүр зургийг энд тэндээс харж болно. Петр Есүсийг хайрлаж, хүндэлдэг байсан ч өөрийн бодол ихтэй хүн байсан бололтой. Тийм Петрт Есүс тэр болгонд нь юу буруу байсан, юу зөв гэдгийг нэгд нэггүй хэлж өгч байжээ.

Петр Есүсийг хүндлэх сэтгэлээр “Багш аа, дээд Нэгэн яаж дорд бидний хөлийг угаах билээ? Эсрэгээрээ би Таны хөлийг угааж өгье.” Ийм утгаар “Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү” гэж хэлдэг. Гэвч энэ нь үнэхээрийн хүний бодол байсан юм. “Би чамайг угаахгүй бол авралын тухайд чи Надад хамаагүй болно” гэсэн нь Бурханы хариулт байв.

Энэ хэсэгт нэлээд чухал утга агуулагдаж байна. Тухайн үеийн Петрийн итгэл Бурханыг өөрийнхөө тал болгох гэсэн тийм л хэмжээний итгэл байсан. Бүхнийг өөрийнхөө байр сууринаас бодон Бурханыг өөрийн тал болж өгөхийг хүссэн төдий, Бурханы гүйцэлдүүлж яваа хүсэл юу болохыг судалж, тэр хүсэлд нь дуулгавартай байх ёстой гэдгийг ойлгож чадаагүй. Тиймээс Есүс “Тэгвэл чи Надад хамаагүй болно” гэж эрс шийдэмгий үгээр бурууг нь засаж өгсөн. Бурханыг өөрсдийнхөө тал болгохыг хүсэх биш, бид өөрсдөө Бурханы тал болох ёстой гэсэн сургамжийг өгч байна.

Зам, үнэн, амь болох Сүнс болон Сүйт бүсгүй

Ариун Эцэгийн үеийн Аврагч нь Ёхова Бурхан байсан. Ёхова Бурханд хамаагүй хүн Ариун Эцэгийн үед аврал авч чадаагүй. Ариун Хүүгийн үеийн Аврагч нь Есүс байсан. Тийм учраас Есүст хамаагүй хүн Ариун Хүүгийн үед Бурханы зөвшөөрсөн авралын байр сууринд хүрч чадаагүй. Ариун Сүнсний үед Сүнс болон Сүйт бүсгүй нь сүүлчийн зуун дөчин дөрвөн мянган хүүхдээ аврах Аврагч билээ. Хэрвээ өнөө үед Сүнс болон Сүйт бүсгүй “Чи Надад хамаагүй” хэмээвэл хэн өөрийнхөө хүчээр авралд хүрч чадах вэ?

Өнөө үед бид Сүнс болон Сүйт бүсгүйд хамаатай хүмүүс болмоор байвал Бурханыг миний тал болооч гэх маягийн итгэлээ хаях хэрэгтэй. Бурхан миний тал болооч гэх нь Бурхан миний бодлыг дагах хэрэгтэй гэсэн утгатай юм. Эсрэгээрээ биднийг Бурханы тал болгож өгөөч гэх нь бид бүх бодлоо Бурханы бодолд нийцүүлж дагана гэсэн утгатай юм.

Одоо Бурханы өдөр хаяанд иржээ. Бидний итгэл ч өдөр ирэх тусам илүү төлөвших хэрэгтэй. Аврал зөвхөн Бурханаас хамаардгийг сэтгэлдээ сийлээд, бүхнээ Сүнс болон Сүйт бүсгүйд найдан даатгаад, хаашаа ч хөтөлсөн эцсээ хүртэл дагах хүүхдүүд болох хэрэгтэй.

Өөрийнхөө байр сууринаас хамгийн зөв гэж бодсон Петрийн бодол Есүсийн байр сууринаас зөв харагдаагүй. Есүсийн бодол туйлын зөв гэдгийг ухаарч, алдаагаа засаад, Есүсийн бодлыг дагасан Петртэй адил итгэлтэй болох хэрэгтэй.

“Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.” Иох 14:6

Есүсээр дамжилгүйгээр Бурхан руу, өөрөөр хэлбэл тэнгэрийн хаанчлал явж чадахгүй хэмээн айлджээ. Ариун Хүүгийн үед Есүсээр дамжилгүйгээр тэнгэрийн хаанчлал явж чадаагүй, сүүлчийн Ариун Сүнсний үед Сүнс болон Сүйт бүсгүйгээр дамжилгүйгээр тэнгэрийн хаанчлал руу явах зам огтхон ч байхгүй.

Тиймээс өөрийнхөө байр сууринаас бүхнийг дүгнэж, бодсон Петрт, Есүс ингэвэл “Чи Надад хамаагүй болно” гэж ухааруулсан. Түүний энэ үг үнэхээр эмээх үг бөгөөд анхаарч үзэх нэг чухал зүйл гэдгийг бидэнд ухааруулж байна.

Бид эцсийн өдөр хүртэл Сүнс болон Сүйт бүсгүйд хамаатай байя гэвэл “Хэн ч Надаар дамжилгүйгээр тэнгэрийн хаанчлал явахгүй” гэсэн энэ үнэнээс эхлэн ойлгож ухаарах хэрэгтэй. Анхны сүмийн элч нар болон эш үзүүлэгч нар ам нээвэл л Есүсийг тунхаглаж байсан. Учир нь Есүс тэнгэрийн хаанчлал руу явах цорын ганц зам байсан юм.

Мөнхийн тэнгэрийн хаанчлал руу хөтлөх Нэгэн нь Бурханаас өөр байхгүй. Өөрийн байр сууринаас Бурханыг бодож, хайрлахаас илүү Бурханы байр сууринаас Бурханыг бодож, дагадаг итгэлтэй байвал Бурханаас улам их хайр, ерөөл авах нь лавтай.

Ёс бусыг үйлдэгч ээ, чи Надад хамаагүй болно

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.” Мат 7:21-23

“Би та нарыг танихгүй” гэх энэ үгээрээ Есүс тэднийг Бурханд хамаагүй гэсэн утгаар хэлжээ. Тийм хүмүүс Эзэний нэрээр эш үзүүлж, тэмдэг, гайхамшиг үйлдэх гэх мэтээр чадлынхаа хэрээр хичээж байсан ч үнэндээ Есүст хамаатай байх зүйлсэд огт анхаарал хандуулалгүй, өөрсдийн бодлоор үйлдсэн хэрэг. Тэгээд өөрсдийн амжилтанд сагсууран мансуурч, сүүлчийн шүүлтийн өмнө зогсохдоо өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлээ дэлгэн ярьж байна.

Энэ нь яг Петр Есүсийн өмнө “Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү” гэж өөрийн бодлоо өмнөө барьсантай адил юм. Эзэний нэрээр энэ тэр гайхамшгуудыг үзүүлж, бүх сэтгэлээ зориулсан ч гэлээ Есүс “Чи Надад хамаагүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хатуу хэлсэн.

Тиймээс Библид дуулгавартай байдлыг ихэд чухалчилсан байдаг. Жаахан л хазгай гишгэвэл Петр шиг “Чи Надад хамаагүй болно” гэж хэлүүлэх байдалд орж болох учраас тэр. Бид тийм мунхаг хэрэг огтхон ч үйлдэж болохгүй. Биднийг мөнх амьтай болоход хамгийн чухал цөм нь Бурхан юм. Тэрхүү Бурханыг бид таньж мэдэн, ухаараад итгэе гэвэл Бурханы хүсэл дотор үргэлж байж чаддаг байх хэрэгтэй.

Бурхан бидний итгэлийг л хүсэж байгаа. Бурханыг гэсэн туйлын итгэлээр үгэнд нь бид дуулгавартай байх хэрэгтэй.

“Ах дүү нар аа, зүрх сэтгэлийн минь хүсэл болон тэдний төлөө Бурханд хандах миний залбирал нь тэдний аврал билээ. Тэд Бурханы төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш гэж би тэднийг гэрчилдэг. Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав.” Ром 10:1-3

Ром номонд Бурханы зөвт байдалд үл захирагдан, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлздэг хүмүүс нь Бурханд хамаагүй, авралд хамаагүй болно гэдгийг бидэнд хэлж өгч байна. Петр ч яг ийм байдал гаргаж, Есүс түүнийг засаж залруулсан байна.

Сионы итгэгч та бүхэн үнэний ивээлтэй үгийн дотор итгэлийн амьдралаар сайн сайхан амьдарч байна. Энэ итгэлээ эцэс хүртлээ Бурхантай хамаатай, сайн сайхнаар үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэгж эс чадвал хичнээн сайхан санаа зорилго байгаад ч Бурхантай хамаагүй хүн болно. “Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” гэсэн үгтэй адил хууль тушаалыг хичнээн сайн сахиж, үгийг сайн гэрчиллээ ч Сүнс болон Сүйт бүсгүйгээр дамжилгүйгээр тэр үгсийг нь хайнга үзвэл эцэст нь Бурханд хамаагүй хүн болж орхино. Петр ч гэсэн хэрэвзээ Есүсийг зэмлэхэд нь алдаагаа засалгүй эцсээ хүртэл зөрүүдэлсэн бол аврал авч чадахгүй байх байсан.

Илчлэл 14-р бүлэгт Хургыг хаашаа ч хөтөлсөн эцсээ хүртэл дагах итгэлтэй хүмүүс нь зуун дөчин дөрвөн мянган хүн гэж тэмдэглэсэн. Үнэний бүхий л түүхийг Бурхан үе тус бүрд хөтөлж байгаа тул Бурханы хүсэж буйг сэтгэлдээ тээж, Бурханы харж буй ирээдүйг бид ч харж, хамт нэг зүг рүү хүчтэй гүйх Сионы гэр бүлүүд болбол үнэхээр Хургыг хаашаа ч хөтөлсөн эцсээ хүртэл дагадаг зуун дөчин дөрвөн мянга хэмээн дуудагдах гавьяатай болно.

“Хаашаа ч хөтөлсөн” гэсэн үгэнд өөр болзол байхгүй. Зуун дөчин дөрвөн мянга нь Бурханы хүсэл л бол ямар ч болзолгүйгээр дагагчид гэсэн утгатай. Иохан тэрхүү төрх байдлыг нь илчлэлт дотроо харсан. Тэрхүү зуун дөчин дөрвөн мянга нь Солонгос орон даяарх Сионыхон болон дэлхий дахины Сионы гэр бүлүүд юм.

Ах эгч дүү нар аа! “Миний хүслээр биш, харин Таныхаар болог” гэсэн Есүсийн залбирлыг дахин нэг бодоод, эцсээ хүртэл Сүнс болон Сүйт бүсгүйг дагацгаая.