Бурханд магтуу өргөж байв

Үйлс 16:16-40

14,737 үзэлт

Шоронд хүмүүсийн залбирч байгаа нь сонсогдоно. Тэд бол Паул, Силас нар.

Тэд хилсээр шоронд хоригдож байлаа. Мэргэ төлгөчийн сүнстэй нэгэн шивэгчин Паултай хамт яваа хүмүүсийг даган олон өдөр тэдэнд төвөг удсанд Паул тэр шивэгчний дотор байсан сүнсийг хөөв. Тэгмэгц түүний эзэн Паул, Силас хоёрыг барьж эрх баригчдын өмнө чирч авчирлаа.

“Энэ иудей хүмүүс манай хотыг үймүүлж, ромчууд бидний хувьд хүлээн авч сахихад ёсонд нийцэхгүй ёс заншлыг тунхаглаж байна” гэв.

Мэргэ төлгө хийдэг шивэгчнээрээ орлого олж чадахаа больсон эзэн нь итгэж болохуйц шалтаг заан Паул, Силас нарыг хэрэгтэн болгоод баривчлан авч явав.

Тэргүүн захирагчид тэр шивэгчний эзний үгэнд л итгэж, үнэн эсэхийг нь ч тогтоолгүй Паул, Силас хоёрыг шийтгэжээ. Тэднийг саваагаар жанчиж шоронд хорин, хөлийг нь дөнгөлсөн байв.

Шөнө дундын үед Паул, Силас нар залбирч, Бурханд магтуу дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа.

Хүмүүс тэдэнд зүй бус хандсан ч Бурханд магтуу өргөж байсан Паул, Силас нарт ер бусын зүйл тохиолдох нь тэр. Гэнэт хүчтэй газар хөдлөлт болж шоронгийн хаалга нээгдээд тэр хоёрын төдийгүй хүн бүрийн гав дөнгө тайлагдав. Шоронг манаж байсан хуяг Паулаас сайн мэдээ сонсож Христийг ухаараад бүх гэрийнхэнтэйгээ хамт шөнийн цагаар баптисм хүртлээ.

Өглөө болоход тэргүүн захирагчид Паул, Силас нарыг Ромын иргэд байсныг нь мэдээд тэдэнд дур мэдэн хандсандаа айж тэдэн дээр ирэв. Тэргүүн захирагчид Паул, Силас нарт хүндэтгэл үзүүлэн, тэднийг хотоос биечлэн гаргаж өгөв.

Ямар ч нөхцөлд байсан Бурханаас эмээж, байнга магтаал өргөдөг хүний зам мөр өлзийтэй. Сорилтын дунд ч баярлаж талархдаг хүнд ерөөлөө хайрлах гэсэн Бурханы хүсэл хэзээ ч өөрчлөгддөггүй юм.