Тэр та нарт юу гэж айлдана

Иох 2:1-11

11,768 үзэлт

Галилын Канаад нэгэн өдөр хурим болж байлаа.

Есүс болон Түүний эх тэнд байв. Мөн шавь нар нь ч уригдсан байлаа. Хурим найрын үеэр дарс нь дуусчихав.

Есүсийн эх хурим хийж байгаа айлын үйлчлэгчдэд ийн захилаа.

“Есүс та нарт юу гэж айлдана, түүнийг үйлд.”

Есүс зургаан торх руу заан үйлчлэгчдэд ийн айлджээ.

“Энэ торхнуудыг усаар дүүргэ.”

Үйлчлэгчид Есүсийн хэлснээр торхнуудыг амсарт нь хүртэл усаар дүүргэв.

“Одоо утгаад найрын ахлагчид аваачиж өг.”

Үйлчлэгчид торхонд хийсэн уснаас найрын ахлагчид аваачиж өглөө.

Ус хэдийнээ дарс болж хувирсан байж.

Найрын ахлагч дарс болсон усыг амсаад шагширч шинэ хүргэнийг дуудав.

“Хүн бүр эхлээд сайн дарсаа гаргаад, дараа нь муухнаа гаргадаг шүү дээ. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ.”

Есүс тэмдгүүдийнхээ эхлэлийг үйлдэж, алдраа илчилсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм.

Ус дарс болох боломжгүй. Харин бүгдийг чадагч Бурханд бол боломжтой хэрэг.

Бурхан юу гэж айлдана, түүнийг нь дуулгавартай дагавал хүний хүч чадлаар хийх боломжгүй зүйл ч бүгд биелнэ. Үүнд бидний бодол санаа, туршлага огтхон ч хэрэггүй аж.

Дэлхийн бүх хүнд сайн мэдээ тунхаглах нь боломжгүй харагдаж байна уу?

Бурхан юу гэж айлдана, түүнийг нь дуулгавартай дагавал “Хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана” (Мат 24:14) гэсэн зөгнөл гайхамшиг мэт л биелнэ.

Гагцхүү нэг зүйлийг санацгаая. Дуулгавартай байдал төгс итгэлээс бий болдгийг санаарай.