Библийн бүтэц ба онцлог

1. Библийн хэл “Библи” гэдэг үг нь грек хэлний “Библоз” гэсэн үгнээс гаралтай [Bibloz=Ном]. 1) Хуучин гэрээ нь еврей хэлээр бичигдсэн. ※ Хуучин гэрээний зарим ном (Езр 4:8-6:18, 7:12-26, Иер 10:11, Дан 2:4-7:28) Вавилон улсын хэрэглэж байсан арамей [Халдеи] хэл дээр бичигджээ. Иудейчүүд Вавилоноос чөлөөлөгдсөний дараа арамей, еврей гэсэн хоёр хэлээр ярьдаг байв. 2) Шинэ гэрээний Библи нь тэр үед дэлхий нийтээр хэрэглэж байсан грек хэл дээр бичигдсэн аж. МЭ 1-р зуунд грек хэл нь Ромын эзэнт гүрний албан ёсны хэл болсон байна. ※ Шинэ гэрээний Библи арамей болон еврей хэл дээр бичигдээгүй шалтгаан нь сайн мэдээ зөвхөн еврейчүүдэд биш харь үндэстнүүдэд ч тунхаглагдах ёстой учраас тэр юм (Александр хаан зүүн зүгийг эзлэн авснаас хойш ихэнх улс үндэстэн грек хэлийг…

Золиос

『Үнэхээр Сатаны төлөвлөгөөний дагуу Есүс нүгэлт сүнснүүдийг аврахаар махан бие өмсөн, энэ газарт ирээд, тэдний нүглийн хөлсийг төлөхөөр Өөрийн биеэ нүглийн тахил болгон өргөсөн юм. Библид “Нүглийн хөлс нь үхэл” гэсэн учир нүгэлгүй, зөв шударга хүн зөвт бус хүний оронд үхвэл нүгэл үйлдэгч сүнснүүдийг аварч чадахаар байсан. Эртний хуулиар хэрвээ нэг нүгэлтнийг гараасаа мултлан явуулсан бол түүний оронд өөрөө үхэх ёстой байжээ.』 (2Хаа 20:42) “Тэнгэр элчийн ертөнцөөс ирсэн зочид” үнэний ном, 13-р бүлэг “Анхны Адам ба Сүүлчийн Адам” хэсгээс авав. 1. Үгчилсэн утга Грек хэлний λυτρον [Литрон] буюу “Золиос” гэсэн үг нь боол эсвэл олзны хүнийг чөлөөлсний хариуд төлсөн мөнгийг хэлнэ. 2. Түүхэнд харуулсан золиосын тухай жишээ (1Хаа 20:1-43) Израилийн Ахаб хааны өдрүүдэд Арамын Бен-хадад хаан болон Израилийн Ахаб хааны…

Баал ба Ашера

​1. Баал: Энэ нь “эзэн, эзэмшигч” гэсэн утгатай үг бөгөөд аянга цахилгааны бурхан, хур борооны бурхан, элбэг дэлбэг амьдруулдаг бурхан хэмээн шүтдэг байсан, Канааны газар тариалангийн бурхан юм.​ ​Канааны ойролцоох нутгийн олон улс үндэстэн Олон бурхант шашныг шүтдэг байв. Тэд олон бурхдаас өөрсдийн дуртай бурхнаа, хүсэл мөрөөдлөөсөө хамааран аль нэг бурхныг шүтдэг байжээ. Эдгээрээс Баалыг тариа будаа, жимс ногоо, мал сүрэг гэх мэтийг өсгөж арвижуулдаг бурхан хэмээн үзэж, Канааны эргэн тойрны олон улс оронд шүтэж байлаа. Иудагийн хаан Асагийн гучин наймдугаар жилд Израилийг захирах болсон Ахаб хаан Иезебел гэх харь эмэгтэйтэй гэрлэдэг. Иезебелийн эцэг Етбаал нь Тирийн хаан төдийгүй Баалын бурхны тахилч байв. Иезебел Израильд бэр болж ирсэн нь улс төрийн зорилго агуулаад зогсохгүй цаагуураа шашны зорилготой байжээ. Иезебел Баалын…

Асар

1. Арван тушаал ба асар Мосе Синаи ууланд Арван тушаал бичсэн чулуун хавтанг авах үед Бурхан түүнд тэнгэрийн ариун газрыг харуулсан байдаг. Мосе уулнаас бууж ирмэгцээ Израиль ард түмэнд Бурханы үгийг дамжуулж, Арван тушаал хадгалах асар майхан барихад шаардагдах алт, мөнгө, нарийн нэхсэн маалинга, даавуу гэх мэт асар барих материал ард түмнээс цуглуулав. Хүмүүс өдөр бүр сайн дурын өргөлүүдийг авчирдаг байсан бөгөөд асар барихад цуглуулсан материал хийх ёстой бүх ажил үйлчлэлд хангалттай хүрэлцээтэй байсан тул Мосе тэдэнд цаашид хандив авчрахгүй байхыг сануулан хэлэв (Гэт 35:4-36:7). Бурхан мэргэн ухаан, ойлголтыг өгсөн Безалел, Охолиаб болон бусад урчууд асар барьж эхэллээ. Тэгээд хоёр дахь жилийн эхний сарын эхний өдөр асар баригдсан юм. Тийнхүү тэд Арван тушаал сийлсэн чулуун хавтан бүхий гэрээний авдрыг ариунаас…

Терафим

“Рахел тэрхүү гэрийн шүтээнүүдийг тэмээний тохшин доор хийгээд, түүн дээрээ суужээ. ... Лабан гэрийн шүтээнүүдээ эрсэн боловч олсонгүй. Иаков уурлаж, Лабантай маргалдав. ... Та хамаг юмыг минь нэгжээд гэрийнхээ ямар юмыг олов? Түүнийгээ энд миний ах дүү нар болон өөрийнхөө ах дүү нарын өмнө гаргаж тавь. Тэгээд бид хоёрын хэргийг шийдэг.” Эхл 31:34-37 Гэрийн шүтээнүүд буюу терафим нь Иаковын нагац Лабаны амьдарч байсан Месопотамид айл болгоны шүтэж байсан шүтээн юм. Иаков болон түүний гэрийнхэн нутагтаа буцаж ирэхэд түүний эхнэр Рахел эцгийнхээ гэрийн шүтээнүүдийг хулгайлж ирсэн үеэс шүүгчдийн үе, хаадын үе тэр ч байтугай бүр хойд Израиль, өмнөд Иуда гээд хуваагдсан хаанчлалын үе хүртэл Бурханы хуулийг үл хүндэтгэж байх үед элдэв шүтээнүүдийн хамт гэрийн шүтээн газар авсан юм. Ялангуяа шүүгчдийн үед…

Ариун Сүнсний ажил ба бузар муу сүнсний ажил

Протестант сүмд өвчин эмчлэх юм уу харь хэлээр ярихыг Ариун Сүнс авсны баталгаа гэж үзээд үүнийгээ их чухалд тооцдог. Ганц протестант биш, католик сүмд ч бас Мариагийн хөшөөнөөс нулимс дуслах юм уу хэн нэг өвчтөн эмчилгээ авах юм бол үүнийг нь Ариун Сүнсний ажил гэлцэнэ. Хэн нэгнийг ариун хүнээр өргөмжлөхдөө ч гайхамшиг үйлдэх чадварыг нь тэд шалгадаг байна. Гайхамшиг ба тэмдгүүд нь цөм Ариун Сүнсний ажил уу? Ариун Сүнсний ба бузар муу сүнсний ажлыг яаж ялгах вэ? Энэ талаар Библийн дагуух хариултыг олцгооё. Гайхамшиг тэмдэгт мэхлэгдэж болохгүй гэсэн захиас Гайхамшиг тэмдгүүдийг Ариун Сүнсний ажил гэж үздэг хүмүүс Есүс ч бас шавь нарын хамтаар олон гайхамшиг үйлдэж байсан болохоор гайхамшиг тэмдгүүд нь Ариун Сүнс хамт байгаагийн илэрхийлэл гэдэг. Гэвч Есүс Өөрийгөө…

​Үүл ба махан бие

Хуучин гэрээний Библид Христийн ирэлтийн талаарх олон зөгнөл байдаг. Харин Христ нууцаар ирэх тул тэр үеийн шашны удирдагчдын хувьд Христ болох Есүсийг хүлээн авна гэдэг нэн бэрх байлаа. Тиймээс Иохан элч “Есүс Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас бус. Энэ бол антихристийнх” хэмээн бичсэн байдаг (1Иох 4:2-3).Тухайн цаг үед Христийг махан биеэр ирсэн гэдэгт итгэх нь тийм хэцүү байсныг энэ ишлэл харуулж байна. Тиймээс анхны сүмийн итгэгчдэд байсан гол үзэл санааны нэг нь Христ махан биеэр ирсэн явдал байв. Тэдгээрээс Даниел эш үзүүлэгчийн үүлсээр ирэх тухай зөгнөлийг Библид хэрхэн тайлбарладгийг, мөн анхны сүмийн итгэгчид уг зөгнөлийг хэрхэн ойлгож хүлээн авсныг судалж үзье. “Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг…

Идэж болох хоол хүнс ба идэж болохгүй хоол хүнс

Мосегийн хууль дагадаг иудейн шашин ба Христийн хууль дагадаг Христийн шашны хооронд ялгаатай тал олон бий. Түүний нэг нь хоол хүнстэй холбоотой тушаал юм. Одоо Еден цэцэрлэгийн үеэс эхлэн Мосегийн хуулийн үе, цаашлаад анхны сүмийн үе хүртэл Бурхан хоол хүнсний асуудлын тухайд хэрхэн хуульчилж өгснийг нь дэс дарааллын дагуу авч үзээд, энэ тал дээр бидний мөрдөх ёстой шинэ гэрээний хууль нь юу болохыг нягталж үзэцгээе. ​Үе тус бүрд өгөгдсөн хоол хүнс 1. Еден цэцэрлэгт өгөгдсөн хоол хүнс Еден цэцэрлэгт Бурхан хүн төрөлхтөнд үрт ургамал, үрт жимс бүгдийг хоол хүнс болгон өгчээ. Бурхан —Үзэгтүн, газрын гадарга дээрх үрт өвс ногоо бүрийг, үрээ гөвдөг үр жимст мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно. Эхл 1:29 ​…

Идэж болох хоол хүнс ба идэж болохгүй хоол хүнс

45:40
0:00 45:40

Тоглуулах хурд

1x

Энэ дуу хоолой AI-аар үүсгэгдсэн. Зарим ялгаа байж болно.