Залбирлын сэдэв юу байх ёстой вэ?

Бурханы тусламж байхгүй бол бидний хүчээр бүрэн төгс хийж чадах зүйл ганц ч байхгүй юм. Тиймээс Бурхан биднээс Өөрөөс нь тусламж гуйгаасай гэж хүсдэг (Мат 7:7-8). Бидний нүдэнд харагдахгүй ч Бурхан залбиралд маань чих тавин, үргэлж бидэнд тусалдаг юм. Тийм болохоор бид үргэлж залбиралд өөрсдийгөө зориулах ёстой (1Тес 5:17). Тэгвэл ямар сэдвээр залбирах ёстой вэ? Библиэр тодорхой судалж үзэцгээе. Эхлээд Бурханы хаанчлал болон зөвт байдлыг хай хэмээсэн (Мат 6:25-34). Мэргэн ухаан дутсан нэгэн мэргэн ухаан гуй хэмээсэн (Иак 1:5). Сорилтонд орохгүйн төлөө залбир хэмээсэн (Лук 22:40). Ариун Сүнс гуй хэмээсэн (Лук 11:13). Үгийн үүдийг нээж өгнө үү гэж залбир хэмээсэн (Кол 4:2-6). Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхэд тусална уу гэж залбир хэмээсэн (Ефе 6:18-19). Итгэлд төгс зогсоож өгнө үү гэж…

Хэзээ залбирах хэрэгтэй вэ?

Библи судалж үзэхэд ихэнх эш үзүүлэгч зовлон бэрхшээлээ залбирлаар ялж, ерөөл авч байсныг нь мэдэж болно. Мөн Аврагч болж ирсэн Есүс ч мөн залбирлаар сайн мэдээний түүхээ гүйцэлдүүлж байжээ. Энэ мэтчилэн залбирал бол христчин хүнд байх ёстой итгэлийн амьдралын нэгээхэн хэсэг юм. Залбирал нь Бурхан болон бидний хооронд холбох үүрэгтэй учраас бид ямар хүсэл эрмэлзэлтэй байгаагаа Бурханд өчихийг хүсвэл залбирал туйлаас хэрэгтэй. Тэгвэл бид хэзээ залбирах хэрэгтэй вэ? 1. Амьдрал өөрөө байнгын залбирал байх хэрэгтэй Ямар ч ажил хийсэн залбирлаар эхэлж, залбирлаар өрнүүлж, залбирлаар дуусгах хэрэгтэй. Энэ нь “Тасралтгүй залбир (1Тес 5:17)” гэж айлдсаныг хэрэгжүүлэхийн төлөө юм. 2. Залбирах хэрэгтэй үе нь дараахтай адилхан. Өглөө босоод залбирах хэрэгтэй. Хооллох бүрдээ залбирах хэрэгтэй. Зарлигийн дагуу залбирах хэрэгтэй. (Зуны улирал: үдээс өмнө…

Яаж залбирах вэ?

Залбирал бол Бурхантай хийх сүнслэг яриа юм. Тиймээс Бурхан байдагт баттай итгэн, үүнийг сонсогч нь Бурхан учир залбирал өргөх хүн “өгнө” гэдэгт итгээд сэтгэл гарган чин үнэнээр залбирах хэрэгтэй. Яаж залбирах ёстойг тодорхой судалцгаая. Нэгдүгээрт, эхлээд Бурханы хаанчлал болон зөвт байдлын төлөө залбирах хэрэгтэй. Зөвхөн өөрийн хүсэл шуналын төлөө болон Бурханы таалалд нийцэхгүй залбирал нь балчир хүүхэд буу, хутга өгөөч гэсэнтэй адил. Тийм болохоор залбирахдаа Бурханы таалалд нийцэхүйц зохистой залбирах хэрэгтэй. Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Мат 6:33 Хоёрдугаарт, өгнө гэдэгт итгээд залбирах хэрэгтэй. Итгэлгүйгээр өргөх залбирал амьдрах чадваргүй юм. Залбирал нь Бурхантай ярилцах сүнслэг яриа болохоор Бурханы оршихуйд бат итгэж залбирах хэрэгтэй. Бурхан үнэхээр байгаа гэж итгээд өргөсөн залбирал, эргэлзэж өргөсөн залбирал нь ялгаатай. Яг л…

Яагаад залбирдаг вэ?

Залбирах ёстойн шалтгаан нь юу юм бол? Зорилгогүй, бүрхэг залбирдаг хүмүүс бий. Гэвч залбирах ёстой шалтгаанаа мэдэж аваад, тодорхой зорилго тавин залбирвал илүү үнэн сэтгэлийн залбирал биднээс гарах юм. Одоо яагаад залбирах хэрэгтэй талаар судалцгаая. 1. Бурханд талархахын төлөө залбирах хэрэгтэй Амьдралд Бурханы хайр, ивээлийг мэдрэх үе их байдаг. Бурханы ивээсэн олон ивээлд талархахын тулд бид залбирдаг. “Өдөр тутмын хүнсийг зөвшөөрсөнд талархаж байна” гэж хоолны үед залбирна. Ер шийдвэрлэхэд бэрх ажилд Бурхан тусалж, аюулгүй шийдвэрлэсэнд талархан залбирна. Амьдралын хүнд бэрхшээл тулгарсан ч, Бурхан хэмээх найдвар байгаад мөн талархлын залбирал өргөх хэрэгтэй. Бурханы ивээлд талархал өргөх зуршилтай болбол Бурхан илүү их талархах зүйлийг зөвшөөрч өгнө. 2. Бурханаас тусламж авахын төлөө залбирах хэрэгтэй Хүн ертөнцөд амьдрахад бусдын тусламж хэрэг болох үе зөндөө…

Залбирал гэж юу вэ?

Залбирал бол Бурханаас ерөөл авах ёслол юм. Ерөөл төдийгүй өөрөө шийдэж чадахгүй янз бүрийн хүнд нөхцөл байдалд орвол халуун хайраараа тусалж өгөхийг Бурханаас гуйх ёслол юм. Хүн ертөнцөд амьдрахад бусдын тусламж хэрэг болох үе зөндөө байдаг. Энэ нь хүнд өгөгдсөн чадвар хэмжээ хязгаартай байдгаас юм. Бид Бурханы туслалцаагүйгээр амьдарч чадахгүй. Тиймд бидний ядмаг доройг мэдээд тусалдаг Бурханд залбирах хэрэгтэй. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. Мат 7:7-8 Энэ нь Бурхан хэрэв бид залбирвал бүгдийг биелүүлнэ гэдгээ амласан юм. Залбирлын хүч чадал хязгааргүй, оргүй хоосноос оршихуйг бүтээх хүч юм. Тиймд бид Бурханаас тусламж авахын тулд залбирах хэрэгтэй. Би чамтай хамт, чи битгий ай!…