Олон улсын мэдээ

Local Churches

Монгол нэгдсэн чуулган онлайн Библийн семинар зохион байгуулав

“Ковид-19”-н тархалт Монгол улсад эрчимтэй байгаатай холбогдуулан өнгөрсөн оны хоёрдугаар сараас улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоожээ. Монгол дахь Бурханы сүмийн итгэгчид өнгөрсөн нэг жилийн турш засгийн газраас гаргасан халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дүрмийг ягштал мөрдөн, мөргөл болон сургалтыг онлайнаар явуулж байсан аж. Итгэгчид энэ хугацаанд “Ковид-19” халдварт өвчний улмаас өдөр хоногийг хүндхэн өнгөрүүлж байгаа иргэдэд маск болон хүнсний бүтээгдэхүүн хандивлах, амттан хүргэх зэргээр тусламжийн гар харамгүй сунгасаар иржээ. Хүйтний эрч суларч хавар хаяанд тулж ирсэн 2 сарын 28-ны өдөр. Монгол нэгдсэн чуулганаас Алгасал баярыг тохиолдуулан онлайн Библийн семинар явуулсан нь улсын хэмжээнд зохион байгуулсан анх удаагийн онлайн Библийн семинар байсан юм. Гэсэн хэдий ч элдэв гамшиг ар араасаа ирж байгаа өнөө үед авралын үнэнийг олон хүнд мэдүүлэхийн төлөө…

Монгол

March 15, 2021

Солонгосын гурван хот, Монголын Улаанбаатар хотод ажилчин залууст зориулсан “Хиллинг” семинар зохиогджээ

“Хүсээгүй байхад өнгөрчихдөг ням гараг, дуудаагүй байхад хүрээд ирдэг даваа гараг.” Солонгосын Чонан Собүг сүмээс зохиосон “Ажилчин залууст зориулсан Хиллинг семинарын үеэрх эмпати ток “Ажлын байранд таныг хамгийн их ядраадаг зүйл юу вэ?” гэсэн асуултанд оролцогчдын нэг нь ийн хариулж, бүх хүнийг инээлгэж орхив. Ажил хийдэг хүмүүсийн хувьд хичнээн амарсан ч хангалттай санагдана гэж үгүй. Иймд дээрх үг тэдний сэтгэл санааны байдлыг илэрхийлсэн гэлтэй. 9 сарын 1-ний өдөр Солонгосын аялал жуулчлалын томоохон бүс нутаг Чэжү, Соннам, Чонан хотуудад ажилчин залууст сэтгэлийн амралт олгох үүднээс “Хиллинг” семинар зохион байгуулжээ. Уг сарын 15-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо уг семинарыг явуулсан нь иргэдийн таашаалд ихээхэн хүрчээ. Чэжү Ура болон Чонан Собүг сүмүүдэд, мөн Шинэ Иерусалим Имэ ариун өргөөнд “Ажилчин залууст зориулсан хиллинг…

September 1, 2019