Шинэ Иерусалимын соёлын контент-2020, шагнал гардуулах ёслол
“Олон хэлбэрийн контентоор дэлхий дахиныг тайвшруулж, авралын мэдээ түгээнэ”

Шинэ Иерусалим соёлын контентын шагнал гардуулах ёслол гэдэг нь “Мелхизедек утга зохиолын шагнал”, “Елохим кино фестивал”, “Библийн семинарын презентэйшн”, “Тунхаглалын шинэ санааны контент” зэрэг ангиллаар явагдсан уралдаанд ирүүлсэн бүтээлийн нэгдсэн шагнал гардуулах ёслол юм. “Ковид-19” дэлхий дахиныг донсолгож байгаа 2020 онд уг нэгдсэн шагнал гардуулах ёслолыг зохион байгуулалгүй оронд нь 12 сарын 19-ний өдөр тухайн орных нь сүмээр дамжуулан шагнал хүртэгч нарт талархлын бичиг, гарын бэлэг зэргийг гардуулжээ.
Уралдаан болгон 3-р сараас 9-р сарын хооронд зохиогдсон ажээ. Сүүлийн үед онлайн сургалт, гэрээрээ ажиллах зэргээр алсын зайн үйл ажиллагаа байн байн явагдах болсон төдийгүй онлайн платформ, онлайн контентын шаардлага ихээхэн нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй уялдаатайгаар дэлхий дахины итгэгчид сайн мэдээний контент хийхийг хүсэн тэмүүлж байгаа нь илт харагдана. Итгэгчид хорио цээрийн дэглэмийг дагаж мөрдөнгөө контент хийж, оролцогч баг бүрэлдэхүүний тухайд бол онлайнаар санал бодлоо хуваалцан, зайнаас хамтран ажиллаж, уралдаанд оролцсон байна.
21 дэх удаагийн Мелхизедек утга зохиолын уралдаанд солонгос, англи, испани, хинди болон бусад хэлээр 1000 гаруй бүтээл ирүүлсэн байна. Тэдгээр бүтээлүүдийн дундаас Эхийн эрхэм дээд хайрыг аядуу намуугаар илэрхийлсэн эссэ, Эцэгийг үгүйлэх сэтгэлээ халуун дулаанаар илэрхийлж бичсэн зохиол, ах дүүсийн хоорондын халамж хайр, ойлголцлын чухлыг дууны үгээр илэрхийлсэн мюзикл зохиол зэрэг 22 бүтээлийн ялагчийг тодруулсан байна.
6 дахь удаагийн Елохим кино фестивалд урт хэмжээний, дунд хэмжээний, богино хэмжээний, бүр богино хэмжээний гэсэн өөр өөр төрлөөр бүтээл хүлээн авсан аж. Уг уралдаанд АНУ, Монгол, Мексик зэрэг орны итгэгчид оролцов. Насанд хүрсэн оролцогчдын 16 баг, сурагч оролцогчдын 3 баг шагнал хүртлээ. 6 дахь удаагийн Библийн семинарын презентэйшн ангилалд Библитэй холбоотой сэдэв төдийгүй ёс зүй, сүмийн танилцуулга зэрэг сэдвээр контент ирүүлжээ. Үнэн бодит мэдээлэл болон үзүүлэн таниулах дээр тулгуурласан сэдвийн хүрээнд санаагаа товч бөгөөд тодорхой илэрхийлсэн бүтээлийг ялагчаар шалгаруулав. Австрали, Канад, Перу, Филиппин, ӨАБНУ зэрэг орон орны итгэгчид контент ирүүлснээс 8 хувь хүн, 8 баг шалгарч, баяр хөөртэйгөөр шагналаа гардан авчээ.



Тунхаглалын гайхалтай, олон хэлбэрийн контент хөгжүүлж, шинэ санаа цуглуулах үүднээс “Тунхаглалын шинэ санааны контент” хэмээх уралдаан зохиогдсон юм. Солонгос, англи, испани хэлээр 3 сарын 1-нээс 5 сарын 31-нийг хүртэл контент хүлээн авсан аж. Энэхүү уралдаанд шинэ тунхаглалын контент, Хиллинг семинарын презентэйшн зэрэг олон ангиллаар 33 улс орноос 1900 орчим итгэгчид бүтээл ирүүлжээ. Ирүүлсэн бүх бүтээлийг өнгө дизайн, бүтээлч санаачлагатай байдал, үнэн зөв байдал зэрэг хэм хэмжүүрт тулгуурлан шалгаруулж, 16 итгэгчид шагнал гардуулав.
Мелхизедек утга зохиолын наадмын өгүүллэг төрөлд мөнгөн шагнал хүртсэн Жи Хан Гёл эгч дүү хэлэхдээ “Сүүлийн үед хүмүүс хол байгаа хүмүүстэйгээ ном зохиолоор төдийгүй интернэт ашиглан онлайнаар харилцдаг болоод байгаа. “Ковид-19”-н уршгаар хоорондоо нүүр тулж уулзах бэрх болсон энэ үед өдөр тутмын амьдралаас төрсөн сэтгэлд хоногшсон үүх түүхээ бичвэр болгон үлдээж, олон хүнд тайтгарал өгөхийг хүсэж байна” хэмээн сэтгэлээ уудлав.
Бурханы сүм дэлхийн өнцөг булан бүрд байгаа бүх итгэгчтэйгээ албан ёсны вэбсайт (watv.org), мөн өөрийн гэсэн тусгай аппликэйшн, YouTube зэрэг онлайн мэдээллийн хэрэгслээр дамжуулан харилцаж, дэлхийн 7.8 тэрбум хүнд Бурханы хайр ба шинэ гэрээ болох авралын үнэнийг тунхагласаар байна. Дэлхий дахины итгэгчдийн маань итгэл, хүсэл тэмүүлэл, чин сэтгэлээ зориулан бүтээсэн олон хэлбэрийн контентийг Бурханы сүмийн вэбсайт болон сар тутмын сэтгүүл, You Tube, онлайн Библийн семинар зэрэг мэдээллийн хэрэгслүүдэд ашиглахыг зорьж байгаа ажээ.


Шинэ Иерусалимын соёлын контент-2020, шагналын эзэд болсон хүмүүсийн ярилцлага
Том шагнал өгсөн Бурхандаа талархаж байна. Би мюзикл зохиол бичихэд хүчээ сорьсон юм. Бусад энгийн төрөлтэй харьцуулахад амаргүй байсан. Жишээ нь бичиж байгаа зүйлтэйгээ холбоотой тоймгүй олон ном, видео бичлэг үзэх хэрэг гарна. Үг ярианаас гадна дууны үг, тайз дэлгэц гээд бодож санах зүйл бишгүй их. Гэсэн ч хийе гэсэн ажлынхаа ард гарч чадсан нь өдөр тутмын амьдралаас олж авсан ухаарлаа зохиол бүтээлдээ тусгаж бусадтай хуваалцах гэсэн зорилго байсантай холбоотой.
Цаашдаа ч би бичвэрээрээ авралын мэдээ болон итгэл найдварыг бусдад түгээж, сайн мэдээнд оролцоно гэсэн зорилго өвөрлөн, бичиж туурвихын төлөө илүү их хичээх болно оо. Мелхизедек утга зохиолын шагнал, мюзикл төрөлд алтан шагнал
/ Солонгос, Юунин Гихын сүмийн Бэг Сын Хе
“Ковид-19” тархсанаас болж хичээлийн шинэ жил хойшлогдчихсон. Семистр эхэлсэн ч долоо хоног өнжөөд сургууль руугаа явдаг болсон. Тийм болохоор гэртээ байх цаг маань ихэссэн шүү. Тэр үедээ зав л гарвал би юм бичдэг болсон. Амар байгаагүй ээ. Энэ тэр зүйл толгойд орж ирээд яг бичгээр илэрхийлэх гэхээр гацчихаад сайн болж өгөхгүй л байлаа. Хэцүү байсныхаа хэрээр бичвэр маань ч тун дажгүй болсныг би мэдэрсэн. Сайтар бодоод бичсэн бичвэрээ засаж янзлаад дуусгахаар үгээр хэлснээс ч илүү гүн агуулгатай мессеж дамжуулж чаддаг нь онцгой санагдсан шүү. Чин сэтгэлээ шингээсэн бичвэр цаашид ч бичиж туурвимаар байна. Мелхизедек утга зохиолын шагнал, хүүхдийн үлгэр төрөлд алтан шагнал
/ Солонгос, Гүми сүмийн И Сын Ён
“Ковид-19” тархсанаас болоод гадуур хүнтэй уулзахдаа ч хүртэл болгоомжилж, онлайн контент ашиглан сүмийнхээ талаар болон үнэний талаар танилцуулахад миний таньж мэдэх зөндөө олон хүн маш сайхан хүлээн авч байсан л даа. Цаг үеэ олсон тунхаглалын контентууд сүүлийн үед ихээхэн хөгжиж байгааг би биеэрээ мэдэрч байгаа. Шинэ ондоо ч амийн үнэнийг тунхаглахын төлөө би бүр ч их хичээх болно оо. Тэгвэл бодит туршлагаас төрсөн шинэлэг санаануудаараа тунхаглалын гоё гоё контент бүтээж чадна шүү дээ. Тунхаглалын контент, шинэ санаа шалгаруулалтанд ирүүлсэн бүтээлийн төрөлд алтан шагнал
/ Солонгос, Юунин Дунбэг сүмийн Ким Ы Жон
Монголчууд бол мал аж ахуй эрхэлж амьдардаг ард түмэн. Энэ сэдвийг сонгосон шалтгаан нь мал амьтдын үр төлөө хайрлаж байгаа тэрхүү дүр зургийг бичлэгт буулган, тэнгэр Эцэг Эхийн хайрыг харуулахыг би хүссэн. Энэ бичлэгийг хийх талаар 5 жил бодож төлөвлөсний эцэст хийж дуусгалаа. Цаашдаа ч би няхуур хандаж, шантралгүйгээр, халуун сэтгэлээр видео бичлэг хийх болно оо. Монголын түүх болон монголчуудын ахуй амьдралд шингэсэн Бурханы хайрыг дүрсжүүлж, дэлхий дахины итгэгчдэд сэтгэл хөдлөл бэлэглэн, улмаар Бурханыг мэддэггүй хүмүүс ч Бурханы талаар амархан ойлгохуйц кино бичлэг бүтээхийг хүсэж байна. Елохим кино фестивал, урт хэмжээний кино төрөлд алтан шагнал
/ Монгол, Улаанбаатар Зайсан сүмийн О.Баясах
Кино бүтээх тал дээр би туйлын их сонирхолтой болохоор үүнтэй холбогдолтой сургалтанд хүртэл суудаг байлаа. Яг өөрөө гардаад хийгээд ирсэн чинь техник хэрэгсэл ашиглах туршлага энэ тэр гээд олон бэрхшээл тулгарсан л даа. Залбирал маань ч илүү чин сэтгэлээс гарч, бусдад тустай видео бичлэгээр үнэнийг тунхаглана гэсэн хүсэл маань ч дийлдэхийн аргагүй болсон. Зорилготой ч болсон. Янз бүрийн видеогоор дэлхий даяар Бурханы үнэн хурдтай тунхаглагдаж байгаа энэ цагт Библийн илтгэлд үндэслэсэн кино бичлэг хийх зорилгодоо хүрэн хүртлээ би уйгагүй залбирч, тасралтгүй хичээх болно оо. Елохим кино фестивал, богино хэмжээний кино төрөлд хүрэл шагнал
/ АНУ, NY Нью Виндсор сүмийн Биса Дэлгадо