Америкийн алдарт зураач Грандма Мосес 80 насныхаа босгон дээр ирчихээд уйгагүй зураг зурж эхлэн, 101 насандаа таалал төгсөх хүртлээ 1600 ширхэг бүтээл туурвижээ. Бүхий л амьдралынхаа турш хөдөөгийн тосгонд амьдарсан тэрээр олигтой боловсрол ч эзэмшиж байгаагүй нэгэн аж. Гэсэн хэдий ч Америкийн байгалийн үзэмжийг харуулсан түүний олон олон урлагийн бүтээл олны хайрыг ихэд татсан байдаг. Уран зураачийн бахдам, сэтгэл уярам бүтээлийг харсан хүмүүс сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг байжээ. Тэрээр ийн хэлсэн байдаг.
“Хүмүүс ихэнхдээ л одоо хэтэрхий хожимдсон гэж ярьдаг. Гэхдээ аливаа зүйлийг чин үнэнээр хайж байгаа хүний хувьд одоо гэдэг энэ цаг мөч л хүний амьдралын хамгийн зохистой цаг. Аливаа ажлыг эхлэхэд яг тохиромжтой цаг байдаг юм.”