Сэтгэлийн чинь дагуу

8,656 үзэлт

Нэгэн өвгөн тосгоны толгод дээр орчин тойрноо ажиглан сууна.

Хажуугаар нь өнгөрөх нэгэн аялагч түүнээс:

“Энэ тосгоныхон ер нь ямаршуу хүмүүс вэ?” гэж асуув.

Өвгөн тэгэхэд нь “Чиний дайрч өнгөрсөн тосгоныхон ямар хүмүүс байв даа?” гэж сөргүүлэн асуув.

Аялагч “Тэд шударга бус, уур уцаар ихтэй, аймшигтай хүмүүс байсан” гэв.

Өвгөн тэгэхэд мөн “Энд ч чи адилхан л хүмүүстэй учирна даа” гэлээ.

Хэсэг хугацааны дараа өөр нэг аялагч өвгөний дэргэдүүр өнгөрөхдөө мөн л:

“Өвөө, энэ тосгоныхон ямар хүмүүс вэ?” гэж асуув.

Өвгөн “Чиний дайрч өнгөрсөн тосгоныхон ямар хүмүүс байв даа?” гэж асуужээ.

“Тэнд шударга, эелдэг найрсаг, хүнлэг улсууд байсан шүү.”

“Энд ч бас чамтай адилхан л хүмүүс таарна даа.”