Сэтгэлийн хөдөлгөөний зуршил

6,480 үзэлт

АНУ-ын Нортвестерн Их сургуулийн нийгмийн сэтгэл судлалын эрдэмтэн Филип Брикмэн нэгэн туршилт явуулжээ. Энэ нь санаанд багтамгүй том завшаан тохиож гэнэт баяжин хөөрлийн процесс нь дээд цэгтээ хүрсэн хүмүүс, гэнэтийн золгүй явдлаас их бие нь саажин сэтгэлээр унасан хүмүүс зэрэг хоёр төрлийн хүний сэтгэл санааны өөрчлөлтийг ажиглах туршилт байв.

Хэсэг хугацааны дараа тэдний хөөрлийн процессыг дахин шалгаж үзтэл анхныхаасаа тэс өөр үр дүн гарчээ. Хөөрлийн процесс нь нэмэгдсэн байсан хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам аз тохиолдохоос өмнөх үеэсээ хөөрлийн түвшин нь эрс буурч, харин сэтгэлээр унасан байсан хүмүүсийн хөөрлийн түвшин нь осолд орохын өмнөх үетэй адил түвшинтэй болж хуучин хэвэндээ орсон байлаа.

Хүний тархи ямар нэг цочролд орж сэтгэл санаа яаж ч өөрчлөгдсөн тодорхой хугацааны дараа эргэж хэвэндээ ордог рефлекстэй байдаг. Учир нь сөрөг бодолд дадсан тархи нь өдөрт тохиолдсон явдлаас хамгийн таагүйд нь илүү ач холбогдол өгч, үүнийгээ удаан сануулдаг. Эсрэгээрээ баяр хөөр, эерэг бодолд дадсан тархи таагүй явдлаас илүүтэй сайныг нь илүү тусган авч, өдөрт тохиолдсон үйл явдлаас баярлах зүйлийг нь эхэлж сануулдаг байна.

Сөрөг таагүй талаас нь бодох хэвшлээ орхин, баяр хөөр, талархал гэх мэт сэтгэлийн хөдөлгөөний эерэг зуршилтай болох ганц арга нь ямар нэг зүйлийг дахин давтан хийх явдал аж.

Тиймдээ ч Бурхан бидэнд “Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн” (1Тес 5:16-18) хэмээн захисан.