Гэр бүл

7,604 үзэлт

Италийн хойгийн баруун хэсэгт оршдог Сардин арал нь дэлхийд хамгийн өндөр насжилттай хүмүүстэй гэдгээрээ алдартай газар юм. Тэндхийн 1.6 сая хүн амын 250 гаруй нь 100-аас дээш настай аж.

Сардинчуудын урт насалдгийн нууцыг судалсан судалгааны багийнхан тэднийг эрт үеэс урт наслах тусгай гентэй байсныг нь мэдээллэсэн аж. Түүнээс гадна тэдний нэг нийтлэг зүйл нь тэд гэр бүлээрээ хамт амьдардаг байжээ. Нэг гэрт хоёр гурван үеэрээ хамт амьдарч, өөр хоорондоо яриа хөөрөө их дэлгэн, хөгжилтэй амьдардаг гэр бүлийн соёл нь тэдний амьдралд эрч хүч болдог байна.

Гэр бүл гэгч нь ертөнцөд амьдрахад хүч болдог аж. Бидэнд ч өөр нэгэн гэр бүл бий. Тэнгэр Эцэг Эхээс мөнх амийн ген өвлөн авсан, үнэн дотор хамтдаа итгэлийн замаар алхдаг тэнгэрийн гэр бүл бий. Тэнгэрийн найдвар дор ээлтэй сайхан харилцаж, хөгжилтэй амьдрах Сионы гэр бүлүүд хүнд хүчир ажилд зүтгэх хүмүүний амьдралд бие биедээ урам зориг, хүсэл найдвар, сэтгэлийн амар тайвныг өгнө.

Заримдаа бид гэр бүлээс болж цуцаж, хэцүү санагдаж мэднэ л дээ. Гэвч хүнд хэцүү мөчөөсөө баяр хөөртэй, жаргалтай мөч нь их байдаг шүү дээ. Эрүүл саруул, аз жаргалтай болгодог гэр бүлүүдээ өнөөдөр бүр ч илүү хайрлаж, аз жаргалтай байцгаая.