WATV.org is provided in English. Would you like to change to English?

February 20, 2021

Гэр бүлийн хөгжилтэй дуу зохио!

452 읽음
FacebookTwitterEmailLineKakaoSMS

Дуу хөгжимд хүний харилцааг дотно болгодог хүч байдаг. Бүгд хэмнэлийн аясаар, аялгуундаа тааруулж дуу нийлүүлэн дуулах үед дотно мэдрэмж илүү төрдөг. Спортын тэмцээний хөгжөөн дэмжигчид, жагсаалын цэргүүд дуугаа нэгэн зэрэг дуулж байж сэтгэл зүрх нь нэг болдог.

Тэмцээний талбайд хөгжөөн дэмжих дуу байдаг, армид цэргийн дуу байдаг шиг гэр бүлд ч гэсэн “Гэр бүлийн дуу” байвал ямар вэ? Эрхэм нандин гэр бүл тань баяртай үедээ ч, гунигтай үедээ ч үргэлж хамт байдаг шүү дээ. Эв найртай гэр бүлийн дуу төгс биш ч гэлээ их хүч чадал агуулж байдаг. Учир нь түүнд шингэсэн урам, хайр бие биедээ хязгааргүй эрч хүч болдог байна.

Энэ сард гэр бүлийн дуу зохиож хамт дуулж үзээрэй. Хөг аялгуутай нь нийлэн, гэрээр тань аз жаргал бялхтал дуулаарай.

Зөвлөмж
Гэр бүлийн дууг ингэж зохиогоорой.
Гэр бүлээ танилцуулах утгатай үг зохиох.
Гэрийн уриа эсвэл дурсамж зэрэг гэр бүлийн түүх шингээн зохиох.
Хүүхдийн дуу зэрэг хуучны дууг эш татах эсвэл гэр бүлтэйгээ аяыг нь шинээр зохиох.
Тухайн нөхцөл байдалтай холбоотой дуу зохиож дуулах. (Өглөө сэрээх дуу, гэртээ ирж байгаа гэр бүлдээ дуулах дуу, баярласан үедээ эсвэл уучлал гуйх үедээ дуулдаг дуу, хоолны дуу, амьдралын дүрэм, журам шингээсэн дуу зэрэг)
Гэр бүлийн дууг ингэж ашиглаарай
Гэр бүлийн дуунд тааруулж бүжиг, хөдөлгөөн дэглэх.
Гэртээ хөгжимтэй бол түүгээрээ хоршин хөгжимдөх.
Хол байгаа гэрийнхэндээ дуугаа хурааж сонсгох, эсвэл видео дуудлага хийж дуулж өгөх.
Сэрүүлэгний аян дээр дуулсан дуугаа тохируулах.
Орондоо орохынхоо өмнө гэр бүлийнхэнтэйгээ хамт дуулах.
FacebookTwitterEmailLineKakaoSMS