Би Бурхан дотор байх үедээ авралын ивээл, тэнгэрийн хаанчлалын амлалтыг бодон аз жаргалтай, баяр баясгалантай байдаг. Гэсэн хэдий ч надад Бурханы хүүхдийн хувьд тэвчих хэрэгтэй олон зүйл гардаг.
Гэрлэхээс өмнө надад ажил тарсны дараа хотын гоёмсог неон гэрэл чимэглэлийн хажуугаар өнгөрч, сүм рүү очих амаргүй байдаг байлаа. Гэсэн ч аль болох уруу татагдалгүй чуулгандаа очиж суун Бурханы үг судлах юм уу үе тэнгийнхээ залуучуудтай сүнслэг ажилд анхаарлаа төвлөрүүлэх юм бол Бурхан надад өөрийгөө захирах чадвар өгч, хөлийг минь Сион руу чиглүүлж өгнө. Үүнд нь би өөрийн эрхгүй талархдаг байв.
Гэрлэсний дараа бол төрөл нь л өөр болохоос биш биеэ захирах шаардлагатай зүйл ганц бие байх үеийнхнээс ч олон. Хүнд хэцүүтэй тулгарах бүрдээ би өөрийгөө аргадан тайтгаруулж, тэнгэрийн найдварыг минь улам бүр бэхжүүлдэг Библийн ишлэл уншдаг даа.
“Тэмцээнд өрсөлдөгч бүх талаар биеэ захирах чадварт өөрийгөө дасгалжуулдаг аж. Тэд муудах титэм хүртэхийн төлөө бол, харин бид үл муудах титмийн төлөө юм.” 1Кор 9:25
Тамирчид алтан медаль хүртэхийн төлөө унтах, идэх хүслээ хязгаарлан, хийхийг хүссэн бүхнээ тэвчдэг. Тэр тусмаа би тэнгэрийн хаанчлалын мөнхийн титэмд тэмүүлж байгаа болохоор өөрийгөө хэр их захирч, хичээх ёстой вэ гэдгээ улам бүр мэдэрч байна. Тийм болохоор Бурханаа илүү их түшиж, мөнхийн титэм авахын төлөө бүх зүйл дээр биеэ захирах зүрх сэтгэл өгсөн Бурхандаа үргэлж талархдаг даа.