Мартахын ерөөл

8,223 үзэлт

Хайж байсан түлхүүр гарт чинь, алга болсон утас чинь шургуулганд, хайгаад олдохгүй зурагтын удирдлага чинь хөргөгчний дээр гээд мартамхайгаасаа болоод иймэрхүү юм танд бишгүй тохиолдож байсан байх. Гэхдээ амьдралынхаа турш тохиолдсон бүх зүйлийг санадаг байсан бол яах байсан бол оо?

Англид нэгэн их сургуулийн оюутан өсвөр насандаа тохиолдсон бүхнийг, жишээ нь тухайн он сар өдөр, цаг агаар, уулзсан хүн, идсэн хоол гээд юм бүхнийг нэгд нэггүй тод санадаг хүн байжээ. Амьдралынх нь бүх үйл явдал нүднийх нь өмнө өнгөрөх мэт, фолдерт хадгалсан зурагнууд шиг сэтгэлд нь тэр чигээрээ хадгалагдаж үлддэг байна. Энэ хам шинжийг гипертимези гэдэг аж. Энэ нь өнгөрсөн үйл явдлыг ер бусын нарийвчилсан, тод дурсамжаар санах, амьдралын алив тохиолдлыг дээд зэргээр санах байдал юм.

Өнгөрсөн дурсамжууд нь байн байн гарч ирж, муу муухай дурсамж нь өдөр тутмын амьдралд нь байнга зовоож байдаг учраас ийм хам шинжтэй хүмүүс сэтгэл хөдлөлөө хянахад хэцүү байдаг аж. Альберт Швейцерийн “Аз жаргал гэдэг бол сайн эрүүл мэнд, харин муу санах ой юм” гэж хэлснээр мартах нь ч бас ерөөл байдаг аж.