WATV.org is provided in English. Would you like to change to English?

March 24, 2021

“Манай гэр бүл хамгийн шилдэг нь!” гэж эрхийгээ гаргах

77 읽음
FacebookTwitterEmailLineKakaoSMS

Магтаалд аварга том халим ч бүжиглэдэг. Магтаал нь сонсож байгаа хүнийхээ сэтгэлийг сэргээж, цөхөрсөн хүний урам зоригийг бадраадаг. Магтаалыг хүмүүсийн иддэг өөр нэг төрлийн хоол гэхэд болно.

Дэйл Карнеги хэлэхдээ “Магтаалаас илүү урам зориг өгч, сэтгэл хөдөлгөх үг байхгүй. Хэн нэгнийг магтаж байснаа өөрсдөө мартаж мэднэ. Харин магтаал сонссон хүн насан туршдаа түүнийг нандигнан, сэтгэл дотроо хадгалдаг ч байж мэдэх юм” гэсэн байдаг.

“Сайн байна!”, “Мундаг байлаа!”, “Та хамгийн шилдэг нь!”

Магтахын сацуу эрхийгээ гаргавал үр дүнтэй байдаг. Зарим үед олон юм ярихаас илүү эрхий гаргах нь нөгөө хүнийхээ сэтгэлийг илүү баяртай болгодог.

Энэ сард гэрийнхэндээ эрхий хуруугаа гаргаж, магтаал харамгүй хэлээрэй. Ядарсан үед нь хүч тамир болж, баяртай байхад нь илүү жаргалтай болгодог юм шүү.

Зөвлөмж
Ийм тохиолдолд хийгээд үзээрэй.
Нөгөө хүн таныг халамжлах үед
Талархмаар зүйл тохиолдсон үед
Нөгөө хүндээ хүч өгмөөр санагдсан үед
Хэцүү ажлын ард гарсан үед
Гэрийнхэн чинь хөөрхөн харагдсан үед
Ингээд үзээрэй.
Мессежээр эрхий гаргасан стикер илгээх.
Видео дуудлага юм уу зургаар эрхий хуруугаа гаргаж харуулах.
Дахин дахин магтмаар санагдсан үедээ хоёр эрхий хуруугаа гаргах.
Эрхийгээ гаргангаа инээмсэглэх.
FacebookTwitterEmailLineKakaoSMS