Бурханы соёрхсон зүйл

조회 8,651

Эрэл хайгуулчдын хувьд өдрийн хамгийн хүнд цаг нь өглөө орноосоо босох цаг байдаг гэнэ. Майхны гадна исгэрэх салхины чимээг сонсохоос жихүүдэс нь хүрч, орондоо л шургаад баймаар санагддаг аж. Харин яг босоод гадаа гарахаар цаг агаар төсөөлж байснаас нь хавьгүй сайхан байх нь олонтоо.

Нөхцөл байдал нь өөр ч иймэрхүү тохиолдол хэнд ч гардаг. Заримдаа бид яг хийгээд үзэхээр нэг их сүйдтэй биш, шалихгүй юмнаас дэмий л зүрхшээж цаг хугацаа алдсан байх нь нэлээдгүй. Үүний гол учир нь айдас. Аливаа ажлыг эхлэхдээ ямар нэг хэмжээгээр сэтгэл зүйн бэлтгэл хийх зайлшгүй хэрэгтэй. Харин хэцүү байх гэж зүрхшээж, халгаад байх нь л ажлыг эхлүүлдэггүй юм.

Сайн мэдээний атар газар эзэмшиж, хайгуул хийж буй сүнслэг хайгуулчид нэг л зүйлийг мэдэж аваарай. Айдас нь Бурхан өгсөн сэтгэл биш юм шүү.

“Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн.” 2Тим 1:7

Бурхан бидэнд ямар ч ажлыг хийж чадах хүч чадлыг, бас бусдын сүнсийг хайрлаж биеэ захирах чадварыг өгсөн. Итгэлийн цөлийн шуурга нүүр нүд хорсгом догшин санагдавч айдаст автан зүрхшээлгүй, хөл дээрээ цэх зогсож байгаад гарч харвал Бурхан бидэнд юу соёрхсоныг нэг бүрчлэн мэдэж авна.