Аз жаргал

13,226 үзэлт

Хүмүүс аз жаргал гэж юу болох талаар судалгаа явуулж багагүй үр дүнд хүрчээ. Судалгааны хугацаа, оролцуулсан субьект, явуулсан арга хэлбэр нь түмэн янз боловч судалгааны үр дүн өөр хоорондоо ижил төстэй гарсан нь үнэхээр хачирхалтай.

Эд мөнгөнөөс бий болдог аз жаргал гэж байдаг ч хүн материаллаг хэрэгцээгээ хангаж дуусахад энэ мэдрэмж алга болдог нь судалгаагаар илэрчээ. Хүний амьжиргаа баталгаат төвшингөөс хэтэрвэл анх хүлээн авсан аз жаргалын мэдрэмж нь ул мөргүй замхарч, улмаар ашиг орлого нь нэмэгдсэн ч аз жаргалын индекс бараг өөрчлөгддөггүй байна. Амьжиргааны төвшин доогуур улс орны иргэдэд аз жаргалын индекс хавьгүй өндөр байдаг нь үүнтэй холбоотой аж.

Хүн бүрийн аз жаргалын хэм хэмжүүр өөр өөр болохоор “Яг үүнийг л аз жаргал гэнэ” гээд ганц үгээр тодорхойлчих амаргүй. Гэвч аз жаргалтай хүнд хэд хэдэн нийтлэг тал бий. Өөрөө өөртөө итгэлтэй, амьдралын тодорхой зорилготой бөгөөд өдөр бүрийг утга учиртай өнгөрөөх гэж хичээдэг байна.

Елохим Бурханыг хүлээн авсан елохистчүүдийн амнаас хэзээд салдаггүй үг байдаг нь аз жаргал. Учир нь тэдэнд авралын баттай итгэл найдвар байдаг юм. Тиймдээ ч тэдний нүүр царайд итгэлтэй байдал, инээд хөөр тодорч харагддаг. Тэд юуны төлөө амьдрах ёстойгоо сайн мэддэг бөгөөд үйл хөдлөлөөс нь ямар ч эргэлзэж тээнэгэлзсэн байдал илэрдэггүй. Түүнчлэн тэд ертөнцийн хүмүүст авралын мэдээ дамжуулж байгаа гэдгээрээ өдөр бүрийг утга учиртай өнгөрөөнө. Тэгэхлээр елохистчүүд өдөр бүр аз жаргалтай байх нь мэдээж шүү дээ.