WATV.org is provided in English. Would you like to change to English?

Гэрийнхнийхээ “ар тал” бол!

446 Үзсэн тоо

Хэн нэгэн санаа тавьж, инээд хөөр өгч, хүнд хэцүү үед чинь дуртайяа туслах сэтгэлтэй бол ямар байх уу? Сэтгэл сайхан болж, урам хүч орохын зэрэгцээ санаа амарна шүү дээ. Тийм хүн хэдийн дэргэд минь байгааг мэдэх үү? Энэ бол ар гэрийнхэн маань юм.

Гэхдээ бид үүнийг мартах нь олонтоо. Гэрийнхнээсээ хайр авч байгаа хэр нь талархахгүй, харин ч гомдоллож дургүйлхэх нь энүүхэнд.

Энэ сард гэрийнхнээсээ ямар нэг юм хүсэн хүлээхийн оронд гэрийнхнийхээ төлөө далдуур сайн үйлс гарган тусалж, тэднийхээ “ар тал” болоход болохгүй юун? Хайрлуулах сайхан ч хайрлах нь илүү жаргалтай болгодгийг та мэдрэх болно!

Зөвлөмж
Даалгавар гүйцэтгэх цаг товлох.
Гэрийнхнийхээ нэрийг цаасан дээр бичиж, нэгийг нь сугалах.
Сугалсан хүнийхээ нэрийг хэлэхгүй.
Нэрийг нь сугалсан хүндээ өдөрт нэг юм уу түүнээс дээш удаа сайн үйлс гаргах.
(Анзаараагүй байхад нь туслах, халамжлах, инээмсэглэх, найрсаг хандах, бэлэг эсвэл сэтгэлийн зурвас бичсэн цаас бусдад мэдэгдэхгүйгээр дамжуулах гэх мэт)
Даалгавар гүйцэтгэх хугацаа дуусвал хэн нь хэний ар тал болохыг таах.
Халамжилсан хүнийхээ гурван сайн талыг хэлэх.
Даалгавраа дуусаад дараа нь сэтгэгдлээ хуваалцаж, “ар тал” болсон хүндээ талархлаа илэрхийлэх.
Хоёр ам бүлтэй айл юм уу хамт оролцоход хэцүү бол ганцаараа гүйцэтгэснийхээ дараа сэтгэгдлээ хуваалцана