WATV.org is provided in English. Would you like to change to English?

“Ээж болсон минь сайхан”

Солонгос, Сөүл

586 Үзсэн тоо

Коллежийн төгсөлтийн баярын урд өдөр би ёслол хаана болохыг, хэдэн цаг гэхэд би тэр газар нь очсон байх ёстой гээд төгсөлтөндөө хэрэгтэй зүйлсийг бэлдэж эхлэв. Яг цагаа олж, ээж надаас төгсөлтийн малгайн талаар асуув. Төгсөлтийн малгай гэдэг бол төгсөнгүүтээ шууд олоод авчихаж болдог зүйл биш аж. “Намайг сургуулиа төгсөж байхад тэнхим дээр төгсөлтийн малгай түрээсэлж байсан сан” гэж ээж хэлэв.

Би сургуулийн вебсайтаас энэ тэрийг хайтал яг ээжийн зөв байлаа. Ээж надад энэ талаар сануулаагүй бол төгсөлтийн өдөр би будилах байж.

Төгсөлтийн баяр дээр би тэнхимээс түрээсэлж авсан малгайгаа өмсөөд, найзуудтайгаа зургаа дарууллаа. Гэнэт ээж миний зургийг дарж байгаа нь нүдэнд тусав. Би төгсөлтийн малгай өмсгөл хоёроо тайлж ээждээ өмсгөв. Ээжийг хараад, ээж гоёл чимэглэлээ дэндүү сайн санаж байсныг нь бодоод, ээжийнхээ сурч байсан үеийн талаар мэдэхийг хүссэн юм. Тэгээд гэртээ буцаж ирээд, зургийн цомгоо харж, ээжийн төгсөлтийн зурагнуудыг харав. Ээжийнхээ тэр үед төгсөлтөн дээрээ авхуулсан зургийг өнөөдөр дарсан зурагнуудтайгаа харьцуулаад би уйлах шахлаа.

Ээж маань хэзээд л миний ээж. Намайг төрүүлээд л ээж хүн болж дээ. Тиймдээ ч би ээжийнхээ ээж биш байсан үеийг төсөөлөө ч үгүй явж. Ээжид маань ч бас цэцэг цэврүү шиг охин нас, оюутан ахуй үе гэж байсан шүү дээ. Залуу үеийнх нь зурагнуудыг ээжид үзүүлээд би ээжээсээ тэр үе рүүгээ буцаж очмоор байгаа эсэхийг асуув. Ээж аль ч үе рүүгээ буцан очихыг хүсэхгүй байгаагаа ийн өгүүлэв.

“Оюутан байхад минь ч тэр, ажил хийж амьдарсан үед маань ч тэр сайхан л байсан. Гэвч тэр үед чи ч гараагүй, дүү чинь ч гараагүй байсан шүү дээ. Тэгэхээр л би залуу байсан тэр үе рүүгээ буцаж очихыг хүсэхгүй байгаа юм” гэх нь тэр. Ээж болсондоо баяртай байдгаа ээж минь ийн хэлэх аж. Би ээжийнхээ сэтгэл санааг зовоож, шилжилтийн насан дээр тэр байтугай ээжийгээ уйлуулж ч хүртэл явсан шүү дээ. Тийм байхад л ээж тэрийг тоолгүй, ээж болсондоо л баяртай байна гэнэ. Ээждээ маш

их баярлаж, бас уучлалт эрмээр байна. Одоо харин миний ингэж хэлэх ээлж.

“Ээж ээ, таны охин болж төрсөндөө би ч бас баяртай байдаг юм шүү.”