
Бурханы даатгасан ажилд итгэмжит байх нь сүнслэг ерөөл хураах дөт зам мөн. Матай 25-р бүлэгт сүнслэг ерөөл хураах загварыг бидэнд үзүүлжээ.
“Энэ нь холын аянд гарахдаа зарц нараа дуудаад, … Нэгэнд нь тэр тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талантыг тусбүрд нь чадварынх нь дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гэнэ. Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов. Үүний нэгэн адил хоёртой нь мөн… Харин нэгийг авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Удаан хугацааны дараа өнөөх зарц нарын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. … Би таван талант нэмж олсон” гэв. Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. …” Мат 25:14-23
Бурханы даатгасан талантаар шаргуу ажиллацгааж, олон талант нэмж олох нь тэнгэрийн оронд ерөөл хураах арга юм. Бурхан сүнс аврах үүргийг биелүүлсэн хүүхдүүддээ “Олныг зөвт байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх туяарах болно” гэсэн үгээр тэнгэрийн хязгааргүй ерөөл амлажээ (Дан 12:1-3).
Сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдвал Бурхан бүх үндэстнийг өмнөө цуглуулж, шударгаар шүүнэ хэмээсэн. Бурхан шүүж буй дүр зургийг урьдчилан харуулаад, сүнснийхээ ашгийн төлөө бидний хийх ажил юу вэ гэдгийг ойлгуулсан байна.
“Хүний Хүү… Бүх үндэстэн өмнө нь цуглаж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, хонио баруун, ямааг зүүн талдаа байлгана. Тэгээд Хаан баруун талдаа байгсдад хэлэх нь “Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. … Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” … Та нар эдгээрийн дорд нэгэнд ийн үйлдээгүй бол Надад ч үйлдээгүй хэрэг” гэж хэлнэ. Тэд мөнх шийтгэлд, харин зөвт нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.” Мат 25:31-46
Бурханы хаанчлалын төлөө бэлтгээрэй гэсэн эдгээр сургаалууд нь одоо бидний хийх ёстой ажил юу болохыг нэг бүрчлэн ойлгуулж байна.
Үйлс нэг бүрийг, хамгийн жижиг зүйлийг хүртэл Бурхан бүгдийг нь нягталж, тэнгэрийн оронд ерөөл бэлтгэж тавьсан. Ямар нь тэр ерөөлөөс хасуулах үйлс, ямар нь ерөөлийг илүү их хураалгах ажил болохыг Библиэр дамжуулан бүгдийг урьдаас мэдүүлж өгсөн юм.
Өчүүхэн жижиг үйлс байлаа ч тэнгэрийн оронд ерөөл хураах чухал хүчин зүйл болдог. Мөн хамгийн дорд нэгэнд хийсэн зүйл ч сүнслэг ерөөл хураана гэсэн тул бид ийм ажилд санаа тавьж, сайн мэдээний талантаа ашиглан, олныг буруу замаас зөв замд нь оруулах ажилд хамаг хүчээ дайчлан, тэнгэрийн ерөөл хураах хэрэгтэй.