Сайн дурын ажилд цэрэг итгэгч нар ч хамтдаа

Е Жи Хүн / Солонгос, Инчон

4,111 үзэлт

Миний хуваарилагдсан цэргийн ангитай ойрхон байдаг Чолвон Сионд цэргийн ангийнхаа зөвшөөрлөөр Амралтын өдөр сахидаг цэрэг ах дүү нар олон байдаг л даа. Бүтэн 7 хоног уулзаагүй Сионыхонтойгоо уулзан, хамтдаа мөргөл тэмдэглэж, Сионы үнэр хуваалцахаар баярлахгүй, талархахгүй байж чаддаггүй юм.

Бурхан долоо хоног бүр амийн үгээрээ бидний итгэлийг хүчирхэг болгож, бэхжүүлж, ах дүүсэг хайрыг бий болгож байлаа. Нэг өдөр бид Бурханы ивээлд яаж хариулах вэ гэж бодон, амьдардаг энэ Чолвон хотдоо яаж туслах талаар ярилцав. Тэгээд бид Чолвон хотын дундуур урсдаг Дэгюу горхины ойр орчмыг цэвэрлэхээр шийдэв. Бүтэн сайнд бидний арван найман цэрэг бас Сионы гэр бүлүүд нийлээд цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлсэн нь маш утга учиртай арга хэмжээ боллоо.

Өмнө нь тэр горхины хажуугаар явахад байгалийн унаган төрхөөрөө байгаа юм шиг харагдаж байсан чинь ойртож очоод хартал хуучин дугуй, хоол хүнсний хаягдал гээд элдэв хогонд дарагдсан байлаа. Гадаа хүйтэн, мөн хаа сайгүй муухай үнэртэнэ. Гэвч бид сайхан сэтгэл, инээмсэглэлээр элдэв хог түүж байлаа. Цэвэрлэх хөдөлгөөнийг сонсоод бидэнтэй нэгдсэн нэг цэргийн анд маань “Сайн дурын ажил хийгээгүй удсан байна. Сайхан санагдаж байна шүү” гэж баяртайгаар хэлж байлаа.

Бүгд баг болж ажилласан тул цагаасаа өмнө 50кг багтаамжтай 20 шуудай дүүрэн хог гарав. Шуудайнд хийж болохгүй хог ч их түүсэн байлаа. Нэгдмэл байхын хүчийг үнэхээр мэдэрч, сэтгэл гоё байлаа.

Цэргийн анги руугаа буцах замдаа нэг л сайхан санагдаж, Дэгюу горхи руу харахаар урьд урьдаас ч цэвэрхэн, урьд урьдаас ч гоё харагдаж билээ. Ирэх Амралтын өдрөөр би дараагийн удаа Бурханы яруу алдрыг хэрхэн гаргах талаар ах эгч дүү нартайгаа ярилцах гэж байгаа.