Одоо!

12,331 үзэлт

“Маргааш бол мэргэжлийн мэхлэгч” гэсэн үг байдаг. Энэ нь бид аливааг “Маргааш хийнэ” гэж хойшлуулдаг бөгөөд ингэх нь ихэнх тохиолдолд тэдгээр ажлаас няцах юм уу эсвэл бүрмөсөн орхихыг өөртөө зөвшөөрдөг гэсэн үг. Уг нь маргааш гэгч цаг хугацаа өнөөдрөөс тийм ч их ялгаатай биш л дээ. Гэсэн хэдий ч бидний ихэнх нь хийх ёстой зүйлээ “маргааш” болтол хойшлуулсаар л байдаг. Энэ нь тухайн ажлыг хийж хэрэгжүүлэх хүсэл зориг бидэнд дутагдаж байгаагийн нотолгоо юм.

Есүсийн айлдсан талантны тухай сургаалт зүйрлэлд авснаасаа хоёр дахин их ашиг олж, эзнээсээ магтаал сонссон хүмүүст нэг л нийтлэг онцлог байсан. Тэд “тэр даруй” яваад худалдаа хийсэн. Тэд эзнийхээ мөнгийг газарт нууж, юу ч хийлгүй зүгээр л эзнээ буцаж ирэхийг хүлээн суугаад, эцэст нь өөрт байгаагаа хүртэл алдсан хүнээс тэс өөр байв.

Энэ үед сонор сэрэмжтэй байдаг хүмүүсийн нэг гол онцлог бол тэд аливааг ухаарсан даруй хэрэгжүүлдэг. Хичнээн мэргэн ухаарал олж авсан ч хэрэгжүүлэхээ хойш тавиад суух юм бол энэ нь биднийг сүнслэг байдлын хувьд унтаа байгааг илтгэж байна.

Хэрэв та Бурханы хүслийг мэддэг л бол яг одоо хэрэгжүүлээрэй. Хэрэв та үр жимс гаргахыг хүсэж л байвал яг одоо үр цацаарай. Тос тань дуусч байгаа мэт санагдвал яг одоо дүүргэх хэрэгтэй. “Одоо” гэх энэ мөч бол сайн мэдээний ажил хийхэд хамгийн тохиромжтой цаг гэдгийг бүү мартаарай.

Ухаарсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд тань хамгийн тохиромжтой цаг мөч хэзээ вэ?