Хаягдал гялгар цаас түүсэн минь

И Сүн Жү / Солонгос, Гуанжү

3,771 үзэлт

2020 оны зун ихэнх тариачид аадар борооноор нэлээн хохирол амссан. Гуанжү сүмийн гэр бүлүүд хүнд хэцүү үед нь тариачдад туслахаар төлөвлөсөн юм. Хуанрюн мөрөн үеэрлэж, ойролцоох тариалангийн талбай, хүлэмжүүд усанд автсан гэж сонсоод бид яарч байлаа.

Халуун цэг дээр нь очоод бид хэд хэдэн баг болж хуваагдан, талбайгаар болон хүлэмжээр тарж явав. Би ногоон байгууламжийн дотор талыг цэвэрлэхээр хуваарилагдсан юм. Ногоон хүлэмжийг дүүргэсэн байсан ус татарч, бүх үр тариа усанд урсан, зөвхөн хаягдал гялгар цаас болон төмөр саваа л хаа сайгүй тарсан байлаа. Биднийг хараад тариачин эхнэр нөхөр хоёр санаа нь амарч тайвшран, биднийг ирсэнд баярлан, самгардаад хаанаас эхлэхээ мэдэхгүй байснаа ярилаа.

Би үлдсэн төмөр шонг сугалан авч, хаягдал гялгар цаасыг арилган зөөж гаргалаа. Цаг өнгөрөхийн хэрээр хүлэмжийн доторх агаарын хэм улам нэмэгдэж, бид усан хулгана болтлоо хөлөрч, хөлс нүүрээр урсаж байлаа. Гэвч бид тэр хоёр тариачны хүч тамирыг сэргээхийн тулд яаравчлах хэрэгтэй байсан тул жаахан ч амсхийж, зогсож чадсангүй. Бусад гэр бүл ч бас халуунд улаа бутран, тэгсэн ч уйгагүй хөдөлмөрлөж харагдана. Түүнийх нь ачаар ажил бидний бодсоноос хавьгүй эрт дууслаа.

Биднийг тариачин эхнэр нөхөр хоёрт “Баяртай” гэж хэлтэл тэд “Хоёулхнаа хийх гээд үзсэн бол хичнээн удаж байж дуусах байсан бол оо. Та нарын ачаар ашгүй хурдан дуусгачихлаа. Маш их баярлалаа. Одоо дахиад жаахан ногоо тарьж болох байх аа” гээд нулимс дуслуулан байлаа. Ийм их сорилтыг ч тоолгүй шинээр эхлүүлэх гээд бэлдэх хоёр тариачныг хараад миний сэтгэл үнэхээр их хөдөллөө.

Би ч бас бэрхшээл сааданд урам хугарахгүй, ямар ч бэрхшээлийг сэтгэлээ шинэчлэх боломж гэж хүлээн авна аа. Сэтгэлээ хагалж, баяр хөөр, талархал, хайр халамжаар бордох юм бол тэнгэрийн найдвар бүр илүү их төрнө гэж итгэж байна.