WATV.org is provided in English. Would you like to change to English?

Өглөөний мэнд мэд

766 Үзсэн тоо

Солонгост дээр үед хүүхдүүд нь өглөө болгон ээж аавтайгаа мэндэлдэг зан үйл байдаг байлаа. Нүүр гараа угааж, хувцас хунараа цэвэрхэн өмсчихөөд, аав ээжтэйгээ мэндэлж, ор дэвсгэрийг нь хураан, аав ээждээ нүүр гар угаах ус авчирч өгдөг байсан.

Өнөөгийн орчин үеийн зай завгүй нийгэмд тийм зан заншил хэдийн алга болж, харин мэндлэхийн үнэ цэнэ хэвээрээ үлдсэн. Мэндлэх гэдэг нь бие биедээ эрүүл энхийг хүсэж, хайр халамжаа илэрхийлэх арга зам болохоор аргагүй шүү дээ.

Энэ сард гэр бүлийнхэнтэйгээ өглөө бүр баяртайгаар мэндэлцгээе.

“Сайхан амарсан уу?” эсвэл “Өглөөний мэнд!” гээд.

Инээмсэглээд, өглөөний мэнд амрыг асуух нь өдрийг аз жаргалтай эхлэхэд тань тустай. Өглөөний мэнд эрсэн мэндчилгээгээр аз жаргалтай өдөрт бэлдэцгээе.

Зөвлөмж
Өглөө арай эрт босоод, гэрийнхэнтэйгээ мэндлэх.
Зүрх сэтгэлдээ баяр хөөр, талархалтайгаар мэндлэх.
Нүдээрээ харилцах, инэээмсэглэх, дуу хоолойгоо тохируулах.
Зуршил төдийд биш хайраар, чин сэтгэлээр мэндлэх.
Гэрийнхэндээ тэврэлтээр, гараараа дохин мэндлэх байдлаар, мессежээр, хуруугаараа зүрх хийх байдлаар мэндэлж, урам өгөх.
Мэндэлснийхээ дараа цаг агаар, нөхцөл байдал, эсвэл өглөөний хоолны цэсний талаар ч юм уу яриа өрнүүлэх.
Гэрийнхнээсээ хол амьдардаг бол мессеж бичиж, эсвэл утсаар ярьж мэндлэх.