Үг бүрд хайраа шингээн ярих нь

Чон Сэ Ым / Солонгос, Дунхэ

6,341 үзэлт

Би их сургуульд орохоосоо өмнө Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн оюутан сайн дурынхны ASEZ багийнхантай сайн дурын ажил явуулахыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Би тэдний үйл ажиллагааг өмнө нь киноноос, мэдээнээс л үздэг байсан юм. Тэгтэл “Ковид-19” цар тахлын улмаас би сургуульдаа очиж чадаагүй тул сайн дурын ажил олон сараар хойшлогдлоо. Намайг үүнд бухимдаж байтал Олон улсын хүчирхийллийн эсрэг өдрийг тохиолдуулан ASEZ-н зүгээс “Үг хэлээр доромжлохоо больё” сэдэвт аян зохион байгуулав. Энэхүү компанит ажил нь үг хэлний хүчирхийллийг зогсоох, зөв боловсон хэл ярианы соёл төлөвшүүлэхэд чиглэгдсэн байв. Энэ аянд оролцох маш амархан байлаа. Өдөр тутмын амьдралдаа ердөө эргэн тойрныхоо хүмүүст л урам зориг хайрласан үгс илгээх ёстой байв. Энэ аян надад ган гачгийн үеэр яг цагаа олж орсон хур бороо мэт ёстой сайхан мэдээ байлаа.

Би уг аян явагдсан арван хоногийн турш зөв зохистой үг хэл хэрэглэн, хүмүүст урмын үг явуулсаар л байлаа. Урмын үг хэнд явуулах вэ гэж бодож байтал нэг найз маань санаанд орсон юм. Тэрээр гэрээсээ хол, өөр нутагт амьдрах гээд шинэ орчинд дасан зохицох гэж зүдэрч байсан тул их стресстдэг байсан юм. Хөгжилтэй цоглог найзыгаа сэтгэлээр унаж байгааг харах надад гунигтай байв. Би тэр даруй түүнд урмын мессеж явууллаа.

“Оюутны амьдрал чинь хатуу ширүүн байгаа байх. Гэхдээ би үргэлж чиний талд байгаа шүү. Хүчтэй байгаарай.”

Өөрийг нь боддог найз байсанд тэрээр их баярласан гэнэ лээ. Тэгээд надад талархаж байлаа. Тэр байтугай миний мессежийг скрийншот хийгээд нийгмийн сүлжээндээ хавтас зураг болгон тавьсан байлаа.

Найзыгаа ингэж хүлээж авсанд би ч догдолж, нэг үг хүнд ингэтэл нь урам зориг өгдөг байх нь гэдгийг ухаарсан юм. Түүнийг гэсэн чин сэтгэл маань түүнд хүрсэн болохоор би ихэд баяртай байлаа.

Одоо би хайр шингэсэн үг хэлэх хэцүү биш гэдгийг мэдэж авсан. Одооноос илүү их хайраар эргэн тойрны хүмүүстээ тайвшрал, аз жаргал дамжуулах болно оо.