3 секундын хүч

6,446 үзэлт

Нар мандаж жаргасаар нүд ирмэхийн зуурт нэг сар өнгөрнө. Зогсолтгүй урагшлах цаг хугацаанд гурван секунд гэдэг тун богино мөч мэт санагдаж магадгүй л дээ. Гэвч цаг хугацаа тэдгээр богино мөчүүдээс бүрддэг. Энэ л богинохон хугацаа ямар нэг чухал тэмцээний дэвжээн дээр хожил, ялагдлыг шийдэж, хэн нэгний амьдралыг ч өөрчилж чадна. Хаа нэгтээ шинэ амь төрж ч болно.

Богино мэт боловч асар чухал гурван секунд! Хэрэв та үүнийг зөв ашиглаж чадвал сайн үр дүнд хүрч болох юм. Та энэ сард гурван секундын хүчийг ашиглаад үзэхэд болохгүй нь юун?

Хамгийн чухал зүйл бол хэрэгжүүлэх. Хэрэв та үүнийг хэрэгжүүлбэл гурван секунд нь бусдыг болон өөрийгөө аз жаргалтай болгоход хангалттай их цаг хугацаа юм шүү. Тэгвэл одоо эхлэх үү? Нэг, хоёр, гурав!

Зөвлөмж
3 секундын тэвчээр: Уурласан, бухимдсан, эсвэл ямар нэг муу үг амнаас гарах гээд байх үед
3 секундын амар тайван: Хэн нэгний үйлдэл удаан санагдахад, эсвэл жолоо бариад явж байхдаа дуут дохио дарахаас өмнө
3 секундын инээд: Сэтгэлээр унасан эсвэл ядарсан үед, хөгжилтэй яриа хөөрөө сонсоход, өглөө сэрэнгүүтээ эсвэл орой унтахын өмнө
3 секундын бахдал: Өдөр нь үүл, шөнө нь оддыг харахад, эсвэл гэрийнхнээ толины өмнө хувцаслаж байхад
3 секундын халамж: Хэн нэгэн хоёр гартаа юм бариад явж байвал хаалгыг нь онгойлгож өгөх, лифтний товч дарж өгөх
3 секундын хайр: Гэр бүлдээ “Хайртай шүү” гэж хэлэх, гэрийнхнээ сэтгэлээр унасан үед гарыг нь барих юм уу тэвэрч өгөх