WATV.org is provided in English. Would you like to change to English?

Эв нэгдэлд зайлшгүй хэрэгтэй шинж чанар

90 Үзсэн тоо

Ямар салбар гэдгээс үл хамааран багаар мундаг ажилладаг, тэр хэрээр мундаг үр дүн гаргадаг аливаа багийн тухайд өчүүхэн бага үйл явдлаас эхлээд техник технологи болон манлайлалд хүрэн хүртлээ хүмүүсийн анхаарлыг татаж, судлах сэдэв нь болж байдаг.

Нэгэн зөвлөх менежер ямархуу чиг хандлагатай хүмүүс нэг баг бүрдүүлсэн үед хамгийн шилдэг баг болж чаддагийг хэдэн арван жил ажиглан судалжээ. Тэгсний эцэст гурван төрлийн шинж чанарт анхаарлаа хандуулсан байна. Тэдгээр нь хамт ажилладаг хүнийхээ сайн сайхныг магтаж, өөрийнхөө амжилтыг дөвийлгөөд байдаггүй “даруу чанар”, бусдын байр байдалд тохируулж эерэг хандлага бий болгодог “орчноо мэдрэх чанар”, цаашид өөрийнхөө хийх, суралцах хэрэгцээ шаардлагаа мэдэрдэг “хүсэл тэмүүлэлтэй чанар” зэрэг юм. Эдгээр шинж чанарыг хангасан хүмүүс нэг нэгнийхээ дутуу талыг нөхөж, нэгэн зүг чигт явж, багаар ажиллахдаа гарамгай байдаг төдийгүй улмаар сайн үр дүн дагуулдаг аж. Энэ нь нөгөөтэйгүүр хосгүй авьяас чадвар, онцгой арга техниктэй хувь хүмүүс нэгдэж нийллээ гээд мундаг баг бүрдүүлж, мундаг үр дүн гаргаад байдаггүй гэсэн үг юм.

Сайн мэдээ ч мөн адил. Өөрийгөө даруу болгож, бусдыг өөрөөсөө дээр хэмээн үздэг даруу чанартай, бусдын байр сууринаас бодож чаддаг мэдрэмжтэй ухаалаг хүмүүс л эв нэгдлийн гоёмсог цэцэгс дэлгэрүүлнэ. Дээрээс нь мөн чинхүү хүсэл тэмүүлэл байж гэмээнэ нэг хүний хүчээр боломжгүй байсан гайхамшигт үр дүнг бий болгох юм.

Санаж яваарай! Бурхан дотор хүсэл зорилгоо биелүүлье гэвэл эв нэгдэл зайлшгүй хэрэгтэйг!

Тунгаан бодоорой! Төгс эв нэгдлийн төлөө бидэнд ямархуу шинж, зан чанар байх ёстойг!