Компьютерийн хялбарчлал болон ухаалаг утаснаас болоод аажим аажмаар алга болоод байгаа соёлын нэг бол гар бичмэл. Мессеж, захидал зэргийг компьютерийн гар, мэдрэгчтэй дэлгэц дээр хамаагүй хурдан бичдэг болохоор хүмүүс өнөө үед үзэг харандаа хэрэглэхээ бараг больсон. Харин хичээнгүйлэн гараар бичсэн захидал нь дижитал захидлаас хавьгүй илүүгээр хүмүүний сэтгэлийг хөнддөг байна. Гар захидал нь бичиж буй хүндээ ч, хүлээн авах хүндээ ч аль алинд нь эерэгээр нөлөөлдөг байна. Дандаа гараар захидал бичдэг хүн бусдыг гэсэн хайр халамж дүүрэн байдгийг нэгэн судалгаа харуулсан байдаг.
Хайртай гэр бүлийнхнийхээ төлөө энэ сард үзэг хэрэглэцгээе. Захиа, ил захидал, калиграф гээд юу ч байсан сайхан. Үг холбон захидлаа бичингээ та бүр ч илүү тайвширч, нөгөө хүнээ гэх хайр халамж тань бүр ч гүнзгийрнэ.
- Зөвлөмж
- Гэрийнхнийхээ үдийн хоолных нь хайрцган дээр зурвас бичих, эсвэл зуушны хамт өгөх.
- Гэрийнхэндээ урмын зурвас бичиж, ил газар тавих.
- Гэрийнхэнтэйгээ цуг ил захидал хийж, нэг нэгэндээ ил захидал бичих.
- Гэрээсээ хол амьдарч байгаа нэгэндээ “Баярлалаа” “Сайн уу” гэх зэрэг үгийг гараар бичиж, хэлэх.
- Гэрийнхэнтэйгээ цуг “хуйлмал захидал” бичих цаг товлох.
- Гараар бичсэн захидал дээрээ энгийн авсаархан зураг зурах.
- Захидал өгч авах гэрийн шуудангийн хайрцаг гэртээ хийх.
- Гэрийнхнийхээ өгсөн захидлыг нэг газар найдвартай хадгалах.