Хамтдаа сайн дураараа ажиллах нь
Паг Ын Гён / ӨАБНУ, Кейптаун
Кейптаун, Беллвилл Сионы итгэгчид бид Кейптаун хотын гудамж талбайг цэвэрлэхээр ханцуй шамлан оров. Биднийг очиход тэр хотын төв цэвэрхэн байх шиг харагдаж байсан ч хотоос жаахан зайдуу зэрлэг ургамал, хог хаягдал зэрэг их байлаа.


Үйлчилгээний ажилчид нь ихэвчлэн хүрэлцдэггүй бүс нутгийг цэвэрлэхээр бид баг болон хуваагдав. Газраар хаясан хогийг түүж, эмх цэгцэнд нь оруулж, шигүү ургасан хогийн ургамлыг нь зулгаав. Ус зайлуулах хоолойны хогийг хүртэл цааргалалгүй цэвэрлэв. Ажлаа дуусчихаад хартал өмнө нь ямар байсантай нь харьцуулах аргагүй тийм цэвэрхэн болсон байлаа.


Бурханы сүмийнхний сайн дурын ажлыг л сайн дурынх гэж хэлэх байх. Учир нь итгэгчдийн нүүрэнд инээмсэглэл дүүрэн байдаг юм. Тэр өдөр мөн аз жаргалтай уур амьсгал маань хот даяар тархаж, хажуугаар өнгөрч байсан хүмүүс биднийг харахаар зогсоно. Зарим нь зураг авч бичлэг хийж буй харагдана.


Хоёр хүүхэдтэйгээ хамт сайн дурын ажилд оролцож байсан Нийгэм залуу үеийг хөгжүүлэх хорооны гишүүн хатагтай Бурханы сүм Английн Хатан хааны шагнал авсан гэдгийг сонсоод, ихэд бишрэн “Өөр байгууллагууд бас сайн дурын ажил хийдэг. Харин ямар ч хариу нэхэлгүй чин сэтгэлээсээ хийдэг анхны байгууллага бол Бурханы сүм” гэж хэллээ. Тэрээр мөн манай байгууллагад элсэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв. Тэнд бас биднийг сайн дурын ажил хошуучлан явуулахыг харж байсан нэг оюутан ирсэн байсан юм. Тэрээр ийм их сайн үйлс хийдэг сүм дээр очиж Библи сурахыг хүсэж байна гээд дахин уулзах амлалт тогтоов.
Дараагийн сайн дурын ажилд оролцох үеэрээ тэд манай тэнгэрийн гэр бүл болсон байгаасай хэмээн бид хүсэж байна.
