January 7, 2021

Солонгост цас цэвэрлэх сайн дурын ажил өрнөв

Ард түмний аюулгүй өвөлжилтийн төлөө

БНСУ

529 Үзсэн тоо

1 сарын 6-ны өдөр Солонгосын ихэнх нутгаар их хэмжээний цас орж, туйлын хүйтэн урсгалын улмаас цочир хүйтрэв. Цас дагтаршин, улмаар хөлдөж, хүмүүсийн ажилдаа ирж очих замд түгжрэл үүсэх, ус хэмжигч тоолуур хөлдөж хагарах, хүйтнээс улбаатай ханиад томуу дэгдэх гээд элдэв хохирол ар араасаа гарав. Чүннам, Жонбүгийн зарим бүс нутагт газар тариалан болон мал аж ахуйн салбарт ч хохирол ихээхэн амсжээ. 57 жилийн дараа болж буй хүйтний урсгал болохыг сэрэмжлүүлж байсан Чэжү арал дахь Халла ууланд уг өдөр хамгийн их цас орж, 1 сарын 9-ний өдрийн байдлаар 136.3см зузаантай цас дагтаршин, ихэнх агаарын тээврийн болон зорчих тээврийн нислэгийг зогсоосон байна.

Сөүл, Инчон, Соннам, Жонжү зэрэг Солонгосын 140 гаруй салбар сүмийн итгэгчид хөрш нийгэм, зон олноо аюулгүй өвөлжүүлэх хүслээр 1 сарын 7-ны өдрөөс эхлэн цас цэвэрлэх сайн дурын ажил өрнүүлэв. Хүйтний эрчийг ч үл ажран хүрз, шүүр барьсан итгэгчид хорио цээрийн дэглэмээ чанд мөрдөнгөө мөстөж хөлдсөн зам болон осол эрсдэл, замын түгжрэл үүсгэх магадлалтай орон сууцны гудамж талбай, уулын зам, бага сургуулийн ойролцоох зам талбай гэх мэт газрын цасыг цэвэрлэв. Шөнөжин нэвсийтэл дарсан цас ухаж, хүйтэнд хөлдөж дагтаршсан цасыг нь нэг бүрчлэн цохиж бутлан арилгаад, дараа нь хөлдүү газраар нь хлорт кальци цацсанаар ажлаа дуусгав.

Сөүл дэх Нагсондэ хорооны иргэдийн төвийн багийн ахлагч И Сан Хы “Цас цэвэрлэхэд хэцүү байсан л даа. Та бүхний ачаар ажил маань хурдан явагдаж, замын хөдөлгөөнд оролцох бэрхшээлтэй байсан налуу замын цасыг ажрахгүй цэвэрлэлээ” хэмээн итгэгчдэд талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа.