Хойд Америк
Хүсэл мөрөөдөл, эрх чөлөөний өлгий нутагт сайн мэдээ тунхаглагдан, олон хүн жинхэнэ эрх чөлөөгөө олж авна.

Эндээс дэлхий дахины сайн мэдээ эхэлсэн
1997 онд АНУ-ын Лос Анжелос хотод анх сайн мэдээ орж, эдүгээ 50 мужид Бурханы сүм байгуулагдаад байгаа билээ. АНУ болон хөрш зэргэлдээ Канад улсад нь ч зүүн баруун бүсийнх нь төлөөлөл хотууд болох Ванковер, Эдмонтон, Торонто гээд бүхий л бүс нутагт нь сайн мэдээ эрчимтэй тунхаглагдсаар.
Солонгосоос эхтэй Бурханы сүмд нутгийн америкчууд олноороо явж байхыг хараад Америкийн нийгэм ч, гадны улсууд ч ихээхэн гайхдаг аж. “Хөршөө өөрийн адил хайрла” хэмээсэн Бурханы хүслийг дагаад шинэ гэрээний үнэний гол сургаал болох хайрыг бусдад үзүүлж буй итгэгчдийн хичээл зүтгэл нь олон үндэстэн ястан, олон соёлтой энэ бүс нутагт христийн шашны үнэт зүйлийг сэргээхэд хүргэжээ.
Эрх чөлөө, хүсэл мөрөөдлийн тив Хойд Америк. Эрх чөлөө, аз жаргалыг эрхэмлэгч тэд жинхэнэ эрх чөлөөг хүн төрөлхтөнд олгох “Эрх чөлөөт Нэгэн” Эх Бурхан руу олныг хөтөлнө. Хойд Америкийн бүхий л нутагт жинхэнэ үнэнийг, жинхэнэ хайрыг тунхаглах алхаа үл зогсоно.

























