Эхийн сургаал-1

“Бурхан биднийг үргэлж хайрладгийн адил, хайр авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй.”

150,907 үзэлт

Бурханд биднийг хайрлаагүй хором мөч гэж нэгээхэн ч үгүй. Биднийг тэнгэрийн орны тэнгэр элч байсан үед ч үргэлж биднийг эрхэмлэн хайрлаж, хайраар хандан, тэнгэрт тэрсэлсэн гэм нүгэл үйлдээд энэ газар хөөгдөн бууж ирэхэд ч хүртэл тэрхүү нүглийг маань уучлахын төлөө бидний өмнөөс загалмайд цовдлогдсоноороо Өөрийн хайрыг баталсан билээ. Түүнчлэн одоо энэ мөчид ч Бурхан бидэнтэй адилхан дүр төрхөөр нүгэлтнүүдийн газар амьдарч, биднийг хайрлан халамжилж байна.

Энэ мэт биднийг үргэлж хайрладаг Бурхан “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” (Иох 13:34) гэж сургасан шүү дээ. Бурханаас хайр их авсан шигээ биднийг ч бас бусдыг хайрлаасай гэж Бурхан хүсэж байгаа. Мөн авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй хэмээн айлдсан байдаг.

“… би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв.” Үйл 20:35

Хэн нэгнийг хайрлана гэдэг хайрлуулахаас хамаагүй хэцүү л дээ. Учир нь бусдыг хайрлах үед тухайн хүний байр байдлыг бодолцож, түүнд хэрэгтэй зүйлийг өгөхийн төлөөх хичээл зүтгэл болон золиос шаардлагатай шүү дээ. Тиймээс Бурхан өгөх хайрыг илүү ерөөлтэй хэмээсэн юм.

Бид Бурханы эл хүслийг хүндэтгэн хүлээн авч эргэн тойрныхоо бүх хүнтэй Бурханы хайрыг хуваалцах ёстой юм. Нөгөө хүнээ өөрийг тань хайрлахыг л хүлээгээд байхаас илүүтэй эхлээд та өөрөө нөгөө хүндээ ойртон, санаа тавьж хайрлах аваас Бурхан өгөх хайрыг хэрэгжүүлж байгаа таны төрхийг хараад баярлаж, том ерөөл зөвшөөрч өгөх юм.

Тунгаах зүйлс
Эхийн сургаалын 1 дэх нь юу вэ?
Бурханыг мэддэггүй хүнд Бурханы хайрыг хэрхэн дамжуулах аргын талаар ярилцаад үзээрэй.