Шинэ ондоо гэрийнхнийхээ зуршлыг соль

10,605 үзэлт

“Хүмүүсийн байнга давтан үйлддэг үйлсийн үр дүн. Тэгэхээр давуу чанар нь хүний үйлс биш, зуршил юм” гэж нэгэн гүн ухаанч хэлжээ.

Гүн ухаанчийн ийн хэлсэнчлэн хүн зуршлыг бий болгож, хожим уг зуршил нь хүнийг бий болгодог. Сайн зуршил зөв замаар хөтөлж, илүү сайн хүн болгодог бол муу зуршил замыг чинь хааж, саад тотгор болдог. Түүгээр ч үл барам шалихгүй өчүүхэн зуршил хүртэл ойр дотны гэрийнхэнтэй чинь зөрчилдүүлж мэднэ.

Шинэ жил болохоор хэн хүнгүй шинэ зуршилтай болох төлөвлөгөө гаргах нь мэдээж. Ингэхэд та бүхэн засахыг хүссэн зуршлаа, эсвэл шинээр бий болгох зуршлаа тодорхойлж, гэрийнхэндээ хэлэхэд яагаад болохгүй гэж? Тэгээд бие биенээ амжилт гаргах хэмжээнд урам дэм өгөөрэй. Шалихгүй өчүүхэн өөрчлөлт агуу том өөрчлөлт авчирч ч мэднэ шүү дээ!

Зөвлөмж
Засах хэрэгтэй зуршлынхаа талаар хамт ярилцах.
Ямар зуршлаа засах ёстой талаар гэрийнхнээсээ санал бодлыг нь сонсох.
Шинэ зуршлынхаа талаар биелүүлэхэд амархан, гэхдээ бодит төлөвлөгөө гаргах.
Зуршлаа тодорхойлсны дараа тангараг өргөх.
(Жишээ: “Тангараг! ……… миний бие өнөөдрөөс эхлэн ………. зуршлаа хаяж, ………. зуршилтай болохоо тангараглаж байна.”)
Хүн тус бүр зорилгоо нүдэнд харагдах газар бичиж хадах.
Зуршлын календарь хийж, хэрэгжүүлсэн эсэхээ өдөр бүр тэмдэглэх.
Гэрийнхэндээ зорилгоо биелүүлэхэд нь туслах.
Гэрийнхнийхээ хичээж байгаа төрхийг магтах.
Сарын дараа сэтгэгдлээ хуваалцаж, хэрэв ямар нэг хэмжээнд амжилтанд хүрсэн бол түүнийг нь тэмдэглэх.