2011 оны дөрөвдүгээр сард Хятадын хөдөө тосгоны нэгэн хүү Хятадын томоохон хотуудын нэг Гуанжөү хотыг зорин алхжээ. Гутал өнгөлөгч иж бүрдэл бүхий хаягдал модон хайрцагнаас өөр юу ч түүнд байсангүй. Тэрээр авто зам даган алхаж, өлсөхөөрөө хээрийн өвс зулгаан идэж, гол горхиор ундаална. Харанхуй болохоор бэлчээр, хээрээр хоноглоно.
Ийнхүү 340км зайтай Гуанжөү хотод ирэх хүртэл хүү бүтэн сар зарцуулсан байжээ. Тэрээр Гуанжөү хотын хөл хөдөлгөөн ихтэй газруудаар явж, гутал өнгөлөх ажил хийж эхлэв. Хүү яагаад мөнгө олох гэж тэгтлээ улайрсан юм бол? Хүссэнээ авах гэсэндээ, эсвэл нэр алдар олох гэсэндээ биш байлаа. Урт зам туулан алхахдаа түүний толгойд ердөө “Би ээжийгээ заавал эдгээнэ” гэсэн ганц бодол л байсан аж.
Хүүгийн ээж ханиа алдаж, бэлэвсэрснээс хойш амьжиргаагаа дөнгөн данган залгуулж явахдаа тархины хавдартай гэж онош гарчээ. Гэвч эмчилгээ хийлгэх зардал мөнгө асар их учраас тэрээр эмчлүүлэхээс татгалзан, хүүгээ дүү охиндоо даатгасан байна. Харин хүү ээжийгээ аврахын төлөө мөнгө олохоор шийдэж, хүүгийн энэ түүхийг сонссон хүмүүсийн тусламжтайгаар хүү эцэст нь ээжийнхээ өвчнийг эмчилжээ.
Хүүгийн хувьд гудманд хонохоос, гэдэс өлсөхөөс, хүн танихгүй газар байхаас илүү аймшигтай зүйл нь магадгүй ээжийгээ алдахаас л илүү их айсан болов уу.