Үүрийн залбирал

Марк 1:35-39

12,347 үзэлт

Есүс үүр шөнөөр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв. Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж ирлээ.

“Бүгд Таныг эрж байна.”

Есүс тэдэнд ийн хариулав.

“Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ.”

Есүс Галил даяар синагогуудад нь очиж тунхаглав.

Урьд шөнө нь Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүн эдгээсэн бөгөөд олон ч чөтгөр зайлуулах гэсээр нэлээдгүй цаг зарцуулсан юм. Гэсэн ч Тэр махан биеийн алжаал ядралыг эс ажран үүр цайхын өмнө эрт босож залбираад, нэг өдрийг эхлүүлсэн аж. Тийнхүү Есүс энэ газарт Өөрийн биелүүлэх ёстой үүрэг буюу сайн мэдээ тунхаглахын төлөө чимээгүйхэн алхаж байжээ.

“Өөрсдийгөө залбиралд зориул. Үүндээ талархалтайгаар сэргэг байгтун. Бас бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг Бурхан нээж, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. …” Кол 4:2-3

Дэлхийн бүх хүнд сайн мэдээ тунхаглах үүрэг Бурханаас авсан бид эхэлж хэрхэн залбирах ёстой нь үүнээс тод харагдаж байна. Сайн мэдээний алхаагаа тавихаас өмнө бүгдээрээ юун түрүүнд Бурханаас ивээл гуйцгаая. Тэгвэл бид хаашаа ч явсан айж эмээхгүй юм. Мөн бидний хөл хүрсэн газар бүрд авралын түүх хөвөрнө. Бид үүний төлөө дуудагдсан шүү дээ.