1. Иаковын өөр нэр
Нэгэн шөнө Бурхан Иаковын зүүдэнд ирж, нагац ах Лабаны гэрийг орхин төрсөн нутаг руугаа буц гэв. Тиймээс Иаков бүх гэрийнхэн болон мал сүргийн хамт төрсөн нутаг руугаа буцлаа. Буцах замдаа тэрээр Иаббок голын гарман дээр ирээд гэрийнхэн болон өөрт байгаа бүгдээ голоор гаргажээ. Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдав.
Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ мэдээд, түүний гуя руу нь цохисонд Иаковын түнх нь тэр хүнтэй барилдаж байхад мултарчээ. Тэр хүн “Үүр цайж байгаа учир намайг явуул” гэсэнд Иаков: “Намайг ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй” гэжээ. Тэгээд тэр хүн: “Чиний нэр хэн бэ?” гэж асуусанд тэрээр “Иаков” хэмээв. Харин тэр хүн: “Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэв” (Эхл 32:24-28). Үүнээс хойш Иаковыг Израиль гэж нэрлэх болжээ.
※“Израиль” гэсэн нэр нь “Бурхантай тэмцэлдэж ялсан” гэсэн утгатай юм.

2. Иаковын үр удам
Иаковын үр удмыг Израилийн хөвгүүд ба Израиль гэж илэрхийлдэг.
“Харин Израилийн хөвгүүдийн хүн малынх нь эсрэг нохой ч хуцаж боргохгүй. Ингэснээр Египет ба Израилийн хооронд ЭЗЭН зааг тавьсныг та нар мэдэх болно” гэж айлдаж байна.” Гэт 11:7
Иймээс “Израиль” гэсэн нэрийг бид Иаков болон түүний үр удмаар ойлгож болно.
3. Улсын нэр
Соломон хаан нас барсны дараа Израиль үндэстэн Өмнөд Иуда, Хойд Израиль гэж хоёр улс болж хуваагдсан юм. Иуда болон Бениамин хоёр овгоос бүрддэг өмнөд Иуда улсыг Соломоны хүү Рехобоам удирдаж, Израилийн 10 овог бүхий хойд Израилийг Иеробоам захирч байжээ. Тэр үеэс хойш уг хоёр улсыг “Израилийн гэр” ба “Иудагийн гэр” гэх болжээ (Иер 11:10).
МЭ 70 онд Израиль улс Ромын цэрэгт бут цохигдсон бөгөөд 1900 жилийн дараа Иаковын үр удам дахин сэргэж тэд эх орноо “Израиль” хэмээн нэрлэсэн аж.
4. Сүнсний Израиль
Хуучин гэрээний үед Израилийн ард түмэн Бурханы амласан нутгийг өвлөн авах амлалтын хүүхдүүд байсан. Махан биеийн Израиль нь шинэ гэрээний үеийн сүнсний Израиль улсын сүүдэр юм. Сүнсний израильчууд нь шинэ гэрээгээр дамжуулан тэнгэрийн хаанчлалыг өвлөх Бурханы сонгосон ард түмэн юм.
Тиймээс шинэ гэрээний Библид гарах “Израиль” гэсэн үгийг “Сүнсний Израиль” гэж ойлгоход болно.
“Энэ жишгээр явагч хүмүүс болон Бурханы Израиль дээр амар тайван, өршөөл нь байх болтугай.” Гал 6:16
“Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн.” Гал 3:29
“Иуда нутгийн Бетлехем ээ! Иудагийн дээдсийн дунд чи огтхон ч дорд бус. Ард түмэн минь болох Израилийг хариулах Удирдагч чамаас гарах болно” Мат 2:6
Тэнгэрийн хаанчлалыг махан биеийн израильчууд биш зөвхөн сүнсний израильчууд өвлөн авах юм.