WATV.org is provided in English. Would you like to change to English?

Хүмүүст тэнгэрийн гэсгээл мэт санагддаг аянга ургамал ногоонд тэнгэрийн ивээл байдаг

840 Үзсэн тоо
FacebookTwitterEmailLineKakaoSMS

Тэнгэрт өтгөн хар үүл бөөгнөрвөл яагаад ч юм хүмүүст ер нь л айдас төрдөг. Тэгвэл бүр аянга хүртэл цахилбал ямар байх бол? Бүр ч илүү айна. Аливаа дүрс бичлэгт аймшигтай сэтгэгдэл төрүүлж, аймаар уур амьсгал бий болгох гэхээрээ аянга цахилгааныг орхидоггүй. Тиймээс их нүгэл үйлдсэн эсвэл нийгэмд томоохон хохирол учруулсан хүний тухайд солонгосчууд “Аянганд ниргүүлбэл таарсан золиг” гэх нь ч бий.

Тэнгэрээс аянга буухыг “тэнгэрийн гэсгээл” гэсэн утгаар л хэлж байгаа нь тэр. Энэ мэтээр аянга, цахилгаан нь байдаг л нэг байгалийн үзэгдэл боловч хүмүүсийн айдас төрдөг.

Үүлнээс үүссэн цахилгаан цэнэг агаарт урсах үзэгдлийг аянга гэдэг. Аянга ихэвчлэн борооны үеэр босоо урт үүл болох кумулонимбус үүлэнд үүсдэг ажээ. Агаар янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр огцом дээшээ чиглэсэн хэлбэр үүсгэн хөдөлгөөнд ороход температур нь буурдаг байна. Тэгснээр агаарт байгаа усны уур хөрж, усан дусал болж нягтардаг. Энэ усан дуслууд бөөгнөрч хуримтлагдсаар босоо чиглэлийн үүл болдог.

Босоо хэлбэртэй бөөгнөрсөн энэ үүл нь маш зузаан байдаг тул дээд ба доод хэсгийн температурын ялгаа их байдаг. Тиймээс өндөр температуртай доод хэсэгт усан дусал үүсэж байхад бага температуртай дээд хэсэгт мөсөн талстууд үүсэж байдаг байна. Үүлнээс бий болсон усан дусал болон мөсөн талстууд нь хурдан хөдөлж, хоорондоо үрэлт үүсгэн, электрон солилцож их хэмжээний цэнэгээр цахилгаанждаг аж. Ерөнхийдөө цахилгаан эрчим хүч агаарт сайн дамждаггүй ч 3 сая гаруй вольтоос илүү хүчдэл үүсвэл л агаараар гүйдэл дамжих боломжтой байдаг байна.

Цахилгаан цэнэгтэй үүлнүүдийн хооронд, эсвэл үүл болон газрын гадаргуу хооронд 100 саяас 1 тэрбум вольтын хүчдэл үүсэж, нэгэн зэрэг цахилгаан гүйдэл урсдаг. Энэ үед зурсхийн гарсан гэрэл нь аянга юм.

Үүл газар хоёрын дунд үүссэн аянга

Ерөнхийдөө аянга цахилгаан нь хоорондоо бага зэрэг ялгаатай. Аянга нь газрын гадаргуун дээрх ямар нэгэн зүйлийг цахилгаан хүчтэй цохих үзэгдэл юм. Энэ нь зөвхөн үүл болон газрын хоорондох цахилгаан цэнэгийг заадаг тул аянга цахилгаан гэдэг нь л илүү ерөнхий ойлголт гэхэд болно.

Аянга цахилгаантай үед хүчтэй цахилгаан гүйдэл агаарт урсаж, улмаар аянгын дуу гардаг байна. Цахилгаан гүйдэл хэрэв агаараар гүйвэл агаарыг агшин зуур халааж, агаарыг тэсрэх хэмжээнд тэлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Энэхүү агаарын тэлэлт нь агаарыг хүчтэй чичиргэн доргиож, аянгын дуу гардаг байна. Бөмбөлөг хагарах үед гардаг чимээ ч энэхүү аянгын чимээтэй адилхан агаар мөргөлдөх чимээ юм.

Гэхдээ хүмүүн бид аянга цахисных нь дараа л аянгын дуу сонсдог байна. Үнэндээ аянга цахилгаан нь аянга гэж сонсогдох дуу авианы хүчтэй долгион үүсгэж, аянга цахилгаан хоёр нь нэг зэрэг гардаг аж. Гэвч 300,000 км/секундын хурдтай гэрлийн хурдтай харьцуулбал 340м/секундын хурдтай дууны хурд нь маш удаан юм. Дууны хурд болон гэрлийн хурд өөр өөр байдаг тул бидэнд эхлээд аянгын гэрэл харагдаж, дараа нь аянгын дуу нь сонсогддог байна.

Аянга ба цахилгаан цахих явцын цагийн ялгааг ашиглан, аянга буух цэг болон ажиглалтын цэг хоёрын хоорондын зайг хэмжих боломжтой аж. Жишээ нь цахилгаан цахиснаас 3 секундын дараа аянгын дуу сонсогдвол цахилгаан цахисан цэг нь ажиглалтын цэгээс 1км орчим зайд байгаа гэж баримжаалдаг байна. Энэ тохиолдолд аль болох хурдан ямар нэг байшин барилга руу орох нь дээр. Учир нь уг цахилгаан харьцангуй ойрхон цахисан тул гадаа байвал аянганд ниргүүлж болзошгүй юм.

Хэрэв хүн аянганд цохиулсан бол биеэр нь агшин зуур хэдэн арван мянган амперийн хүчдэлтэй цахилгаан гүйдэл урсана. Энэ үед цахилгаан гүйдэл зүрхээр нь дамжин өнгөрвөл тэр хүн газар дээрээ үхдэг. Аз болж цахилгаан гүйдэл зүрхээр нь дамжин өнгөрөөгүй байлаа ч цахилгаан гүйдэл гүйсэн хэсгүүдэд түлэгдэж, цочролд орж, ноцтой гэмтдэг байна.

Энэ мэтчилэн аянга нь хүмүүст бол аймшигтай санагддаг нэн аюултай үзэгдэл. Харин ургамал ногоонд бол үнэ цэнэтэй зайлшгүй чухал хэрэгтэй зүйл гэнэ. Учир нь аянга агаар дахь азотыг задалж, ургамал ногоог азотоор хангадаг юм байна.

Аливаа ургамал ногоо азотгүйгээр оршин тогтнохгүй. Бүх амьд биет уураг, липид, нүүрс ус, нуклейн хүчил зэрэг органик нэгдлүүдээс бүрддэг. Тэдгээрийн дотроос амьд амьтдын өсөлтөнд хамгийн чухал нөлөө үзүүлдэг бодис бол уураг юм. Эсийн хуваагдлаар шинэ эс бий болоход уураг нь эсийн гол бүрэлдэхүүн хэсэг болдог. Тиймээс амьд биет тасралтгүй уураг шингээж, нийлэгжүүлж байх ёстой аж. Энэхүү уургийг бий болгоход зайлшгүй шаардлагатай элемент бол азот юм.

Амьтдын тухайд бол бусад амьд биетээ идсэнээр азотыг шингээж авдаг бол харин ургамал ногоо нь тэгж чаддаггүй. Эрт дээр үеэс газар тариалан эрхлэхдээ ургамал ногоог ургуулахын тулд ургамлыг азотоор хангах их чухал байжээ. Тиймээс хүний ялгадас, шээсийг нь ашиглан бордоо хийж, ургамал ногоог борддог байв. Учир нь хүний ялгадас, шээсэнд азотыг агуулж байдаг аммиак, нитрат агуулагддаг байна. 20-р зууны эхээр азотын бордоо үйлдвэрлэж эхэлснээс хойш богино хугацаанд ургац хурдан өсөж, их хэмжээний ургац хурааж, ургацын хэмжээ нэмэгдсэн нь хөдөө аж ахуй, газар тариаланг эрчимтэй хөгжүүлжээ.

Тэгвэл таримал бус ургамлын хувьд ямар байх бол? Ургамал нь амьтан ургамлын үлдэгдлээс азот шингээн авдаг ч хэмжээ нь хязгаартай. Ургамал ногооны хувьд зөвхөн агаараар л азотыг хамгийн амархан авч чадна. Агаарын 78%-г азот, 21%-г хүчилтөрөгч, үлдсэн 1%-г аргон, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг хий эзэлдэг байна. Гэвч агаар дахь азотыг ургамал ногоо агаараас шууд шингээн авч чаддаггүй. Учир нь агаар дахь азотын молекулууд нь маш тогтвортой, химийн урвалд ордоггүй хий аж.

Зарим нэг ургамал нь азот олж авахын тулд азотыг өөртөө тогтоодог бактериудын тусламжийг авдаг байна. Үүний наад захын жишээ нь буурцагт ургамлын үндсэн дээр зэрэгцэн оршдог “Үндсэн дэх булцууны бактери” юм. Үндсэн дэх булцууны бактери нь буурцагт ургамлаас нүүрстөрөгч болон бусад үржлийн материал олж авахын оронд агаар дахь азотыг татаж, азотын нэгдлүүдийг бий болгож, ургамлын үндсэнд ханган нийлүүлдэг. Энэхүү бактерийн ачаар буурцагт ургамал өндөр чанартай уураг боловсруулдаг юм.

Харин ихэнх бусад ургамлын хувьд аянга нь азотоор хангах эх үүсвэр болно. Аянга нь агаар дахь азотыг ургамал шингээн авч чадах хэлбэртэй болгон хувиргадаг. Аянганы өндөр энерги агаар дахь азотыг молекулуудад цацагдахад азотын молекулууд задран, улмаар хүчилтөрөгчтэй нэгдэнэ. Ингээд нитрат хэлбэртэй болж, газар руу орж ургамалд шингэнэ.

“Аянга ихтэй жил ургац арвин” хэмээх өвөг дээдсийн мэргэн ухаан шингэсэн зүйр үг байдаг.

Хүмүүсийн хувьд айж эмээдэг аянга ургамал ногооны хувьд зайлшгүй байх шаардлагатай ивээл ерөөл байдаг аж. Юм бүхэн оршин тогтнох учир шалтгаан гэж бий.

“Үзэгтүн, Тэр эргэн тойрондоо аянгаа цацрааж, тэнгисийн ёроолыг ч бүрхдэг. Тэрээр эдгээрээрээ хүмүүсийг шүүдэг. Тэрээр хоол хүнсийг ч элбэг хангалуунаар өгдөг.”Иов 36:30-31