Нааманы сэтгэлийг өөрчилсөн ганц үг

2Хаа 5:1-14

829 Үзсэн тоо

Арам хааны цэргийн ахмад Нааман уяман өвчтэй байв. Өвчнөө эдгээхээр тэр Бурханы эш үзүүлэгч Елишагийн гэрийн үүдэнд ирсэн нь энэ ээ. Харин Елиша Наамантай уулзахаар гарч ирэлгүй өөрийн элчээ илгээв.

“Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл махбод чинь эргэн сэргэж, цэвэршинэ” гэж хэлүүлэв.

Харин Нааман Бурханы эш үзүүлэгч өөрийг нь угтан аваад, Бурханыхаа нэрээр дуудан өвчтэй газар дээгүүр гараа даллан уяман өвчнийг эдгээнэ гэж бодтол, тэгсэнгүйд уурлан буцаж явав.

Өөр олон цэнгэг гол байхад заавал Иорданы бохир голд биеэ угаа гэсэнд Нааман тэсгэлгүй уурладаг. Харин түүний зарц нарын бодол нь өөр байлаа.

“Тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн “Угаа, цэвэрш” гэж байхад та харин хийх бус уу?” гэж түүнийг тайвшруулсан.

Нааман зарц нарынхаа үгийг сонсон бодлоо өөрчлөөд Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж, тэрээр цэвэршив.

Хааны цэргийн ахмад Нааманд Елиша царайгаа ч харуулалгүй үг хэлүүлж, бас эмчлэх арга нь бохир голд биеэ угаах явдал байлаа. Нааман өөрийнх нь зиндаа байр суурийг үл тоомсорлосон Елишагийн тэр байдалд дургүйцээд зогссонгүй бас гомдолложээ. Харин энэ үед Нааманы зарц нар нөхцөл байдлыг нааштайгаар эргүүлэх хэдэн үг хэлэхэд Нааман бодлоо өөрчилж, өвчнөө эдгээж чадсан. Хэрэв зарц нар ууртай байгаа эзнийхээ сэтгэлд нь тааруулах гэсэндээ эзнээ дэмжсэн бол юу болох байсан бол оо? Тээр хол газраас зорьж ирсэн хэрэг нь ч талаар болж, хий дэмий ирээд буцах байв. Тэгээд насан турш өвчиндөө шаналах нь гарцаагүй юм.

Эргэн тойрныхоо наашгүй үг яриа, үйл хөдлөлд авталгүй, харин үргэлж талархах зүйлийг хайж эрэлхийлэн, бусдад ухаарал хайрлах хэрэгтэй юм. Энэ бол тэнгэрийн хүүхдүүдэд өгөгдсөн чухал үүргийн нэг билээ. Нэг үгээр амь аварч ч болдог бас үхүүлж ч болдог гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй байдаг.