Чи одоо мэдэхгүй

Иох 13:3-15

331 Үзсэн тоо

Алгасал баярын ёслол эхлэхийн өмнө Есүс суудлаасаа босож алчуур авч бүслээд саванд ус хийн, шавь нарынхаа хөлийг угааж эхлэв. Петр яахаа мэдэхгүй сандран татгалзлаа.

“Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү?”

“Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно.”

“Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү.”

Петрийг татгалзахад Есүс ийн айлджээ.

“Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно.”

Есүс шавь нарынхаа хөлийг угаасны дараа дахин тухлан суугаад тэдэнд айлдав.

“Би та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.”

Ер нь доод хүн нь дээд хүнийхээ хөлийг угаадаг ёс байв. Тиймд Петрийн хувьд хамгийн дорд байдлаас үйлчилж жишээ үзүүлсэн Есүсийн хүслийг ойлгох аргагүй байлаа. Гэвч тэрээр “Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно” хэмээсэн Есүсийн үгийг сонсоод тэр дороо зөрүүд зангаа хаяж, дуулгавартай дагасан аж.

Итгэлийн амьдралаар амьдарч байхад бидний бодол Бурханы сургаалтай зөрчилдөх үе гардаг. Тэр болгонд бид Петр шиг өөрсдийн бодол, зөрүүд зангаа орхиж Бурханы сургаалд дуулгавартай байцгаая. Одоо бид сайн ойлгож чадахгүй ч хожим тэр нь ерөөлийн зам болохыг лавтай ухаарах болно.

“Учир нь Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний зам ч та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас, бодол минь та нарын бодлоос өндөр билээ.” Иса 55:8-9