Бурханы сүмд бусад сүмийн сахидаггүй Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг баяруудыг чухалд тооцон тэмдэглэдэг. Үүнд ямар нэг онцгой шалтгаан байдаг юм болов уу?
Баяруудыг хуульчилж сахь гэж тушаасан Нэгэн нь Бурхан. Бурханы тогтоосон хуулиудад авралтай холбоогүй эсвэл Бурханы хүсэл агуулагдаагүй хууль гэж ганц ч үгүй. Библи дэх баярууд ч мөн бидний авралтай нягт холбоотой.
Баяруудыг тогтоосон учир шалтгаан
Бид бүгдээрээ тэнгэрт нүгэл үйлдэн энэ газар руу хөөгдөн ирсэн нүгэлтнүүд билээ. Хэн ч бай дэлхийд төрсөн л бол “үхэл” гэгчээс зугтаж чаддаггүй бөгөөд “үхэл” нь “нүглийн хөлс” болон өгөгдсөн ял аж.
“Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.” Ром 6:23
Тэнгэрийн нүглийн улмаас үхэхээс өөр аргагүй болсон нүгэлтнүүдийг аврах гэж Бурхан загалмайд үнэт цусаа урсгасан юм. Хүн төрөлхтний нүглийг Өөртөө үүрэн, өмнөөс нь үхсэнээрээ агуу хайр, хүч чадлаа илчилжээ. Бурханы баяруудад Христийн золиос, хайрыг эргэн санах утга учир шингэсэн байдаг. Мөн биднийг мөнхийн тэнгэрийн хаанчлалд хөтлөх Бурханы хүч чадлыг дурсах утга агуулагддаг.
Энэ хорвоо ертөнцөд өөрсдийн эх үндсээ мэдэхгүйгээр амьдарч байгаа сүнснүүдэд Бурхан сүнслэг зүй тогтлыг ойлгуулж, авралын замаар дагуулъя гэсэндээ баяруудыг тогтоосон байна.
Бурханы баяр
Бурханы баяр дотор долоо хоногийн баяр гэгдэх долоо дахь өдрийн Амралтын өдөр багтана. Мөн жил бүр сахидаг жилийн баяруудад Алгасал баяр, Исгээгүй талхны баяр, Амилалтын баяр (Анхны үр жимсний баяр), Пентэкостын өдөр (Долоо хоногуудын баяр), Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баяр багтдаг. Эдгээр 7 баярыг 3 хэсэгт хуваан авч үздэг. Нийтэд нь “3 удаагийн 7 баяр” гэж нэрлэдэг (Лев 23-р бүлэг).
3 удаагийн 7 баяр Мосегийн үйлсээс эхтэй. Израиль ард түмнийг Египетэд боолчлогдож байх үед Бурхан Мосег удирдагч болгоод израиль ард түмнийг чөлөөлүүлэн Канаан руу хөтөлсөн байдаг. Египетээс гарсан цагаас эхлээд ойролцоогоор нэг жилийн турш үйлдсэн Мосегийн үйлс нь баяр тус бүрийн үүсэл болжээ. Энэ түүхээр, Есүс хожим Аврагч болон ирээд Бурханы ард түмнийг нүгэлт ертөнцөөс чөлөөлж, тэнгэрийн Канаан руу хөтлөх хүртэл хийж гүйцэлдүүлэх авралын үйл хэргийг урьдчилан харуулсан аж (Евр 3:2-6).
Сүнсээрээ, үнэнээр өргөх баярын мөргөл
Хуучин гэрээний үед баярын зарлигийн дагуу хонь, ямаа зэрэг амьтдыг тахилд зориулж, цусаар нь тахил өргөдөг байжээ. Есүс сүнслэг тахил болох шинэ гэрээний баярыг тогтоосон шинэ гэрээний үеэс эхлэн сүнсээрээ, үнэнээр мөргөн, баяр тэмдэглэх болсон юм (Иох 4:24).
“Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. … Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:7-20
“Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо.” Лук 4:16
Есүс Өөрөө шинэ гэрээний баярыг сахиж жишээ үзүүлсэн байна. Бид Есүсийн заавар ёсоор сүнсээрээ, үнэнээр мөргөж байгаа болохоор Бурханы баяр тэмдэглэдэг ард түмэнд амласан ерөөлийг авч байгаа.
“Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, нэг ч аргамж нь тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. … “Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч эс өгүүлнэ. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах болно.” Иса 33:20-24
Ихэнх христчүүд Бурханы ард түмэн гэж өөрсдөөрөө бахархаж байгаа ч Бурхан баяраар аврал авах ариун хүмүүсээ ялгаж байдаг.
“Тэрээр ард түмнээ шүүхийн тулд тэнгэр болон газар дэлхийг дээрээс дуудаж “Тахилаар (баяр) дамжуулан Надтай гэрээ хийсэн бишрэлтнүүдийг минь Над уруу цуглуул” гэдэг.” Дуу 50:4-5
“Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна.” Илч 14:12
Бурханы баярыг сахигчид нь ариун хүмүүс хэмээн нэрлэгдэнэ. Харин Бурханы баярыг сахидаггүй нь эцсийн дүндээ аврагдах ариун хүмүүсийн эгнээнд багтаж чадахгүй. Хүний сайн дураараа зохиосон ням гаргийн мөргөл, Христмас зэрэг баярыг биш, харин Бурханы тушаасан ёсоор баяр тэмдэглэх үед л авралд хүрнэ. Бид Бурханы баяруудыг эрхэмлэн сахидгийн учир үүнд оршдог.