Энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэрийн дагуу

Матай 26:46-56

11,175 үзэлт

Шөнө дундын алдад Есүс шавь нартайгаа Гетсемани толгод дээр гарчээ. Есүс залбирч дуусаад буцаж иртэл шавь нар нь ядарсандаа унтаж байв.

Түүнийг “Бос, явцгаая! Намайг бариулагч айсуй” хэмээн тэдэнд хэлж байх зуур Искариотын Иудас илд, шийдэм болсон бөөн хүмүүс дагуулан хүрч иржээ. Тэд бол ахлах тахилч нар болон ахлагчдын явуулсан цэргүүд байв.

Иудас цэргүүдтэй урьдчилж тохирсноороо Есүсийг үнсэж тэдэнд битүүхэн дохио өгөв.

“Анд минь, чамайг яах гэж ирснийг мэдэж байна. Чи хийх гэснээ хий!”

Есүсийг хэлж дуусав уу үгүй юү цэргүүд Түүнийг барьж авахыг завдав. Тэгтэл шавь нарынх нь нэг болох Петр илдээ сугалаад тэргүүн тахилчийн боолын чихийг тас цавчжээ.

Харин Есүс тийн үйлдсэн шавиа хатуу зэмлэж, “Илдээ хуйнд нь хий. Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ?” гэв.

Есүс бас цэргүүдэд хандаж “Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэр биелэгдэхийн тулд болов” гэлээ.

“Легион” гэдэг нь Ромын цэргийн нэгж юм. Есүсийн тэр үед нэг легион 6000 цэрэгтэй байдаг байжээ. Арван хоёр легион гэхээр 70,000 гаруй цэрэгтэй байна гэсэн үг.

Есүс тэр даруй үй олон тэнгэр элчийг дуудаж ирүүлээд дайснаа даруулж чадах л байсан. Гэвч Есүс тэгээгүй. Учир нь “Энэ нь болох ёстой” гэсэн Бичвэрийн үг биелэгдэх ёстой байж. Бичвэрийн зөгнөлөөр бол Христ хүмүүсийн өмнөөс нүглийг нь үүрч, зовж золиослогдох учиртай. Тэгж байж л бид аврагдах боломжтой байсан юм.

Биднийг аврахын төлөө энэ газарт эдлэх Бурханы зовлон одоо ч дуусаагүй (Иса 54-р бүлэг). Зөгнөл биелэгдэх хооронд Бурханы хүч чадал нүдэнд харагдахгүй байна гээд эргэлзэж, адгах хэрэггүй. Бүх юм “Энэ нь болох ёстой” гэсэн үг адил Бичвэрийн дагуу биелсээр л байгаа.