Бурханы сүм яагаад бямба гарагт мөргөл тэмдэглэдэг юм бэ?

32,572 үзэлт
Эгч дүү, Амралтын өдрийн ерөөл их аваарай. Мөргөл болтол нэлээд цаг байна. Та эрт ирсэн байна шүү.
Мөргөлөө сүсэглэн сахихын тулд мөргөлийн цагаас эрт ирэх хэрэгтэй гэж би сурсан л даа. Харин өглөө босох гэж нэлээд юм боллоо.
Юу ч заасан дагахыг хичээдэг Сониучхан эгч дүү таныг хараад би их баяртай байна.
Гэхдээ намайг бямба гарагт сүмд явдаг гэхээр сонин гэж боддог хүмүүс байдаг юм билээ. “Мөргөлийг ням гарагт л сахидаг биз дээ?” гэж гайхаад толгойгоо гилжийлгээд байсан.
Өө тэгсэн үү?
Тэгээд л асуух гэсэн юм. Манай сүм яагаад бусад сүм шиг мөргөлөө ням гарагт биш, бямба гарагт сахидаг юм бэ?
Бурхантай уулзахаар товлосон өдөр нь Амралтын өдөр бөгөөд тэр өдөр нь бямба гараг учраас тэр юм. Чухал хүнтэйгээ хэзээ уулзахаа тохирчихоод тэс өөр өдөр очвол тэр хүнтэйгээ уулзаж чадах уу? Үүнтэй адил Бурхантай уулзах өдөр тогтоогдчихсон байхад дараагийнх нь өдөр мөргөл сахивал Бурхантай уулзаж чадна гэж үү?
Нээрээ тийм байна. Бурхан яагаад тэр олон өдрөөс Амралтын өдөр мөргөл сахиулдаг юм бол оо?
Амралтын өдрийн үүслийн талаар судалбал мэднэ.

“Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ. Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.” Эхлэл 2:2-3

Хөөх! Үнэхээр сүрлэг юм аа.
Тийм байгаа биз? Бурхан бүтээлийн ажлаа бүрэн дуусгаад долоо дахь өдөр амарч тэр өдрийг Амралтын өдөр гэсэн бөгөөд амар амгалан амрах өдөр болгон тогтоосон. Мөн тэр өдөр бид Бурханаас ерөөл авч ариун болох боломжтой ба энэхүү өдрийг тушаал болгон тогтоож эрхэмлэн сахиулсан юм.

“Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь. … Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм.” Гэтлэл 20:8-11

Хэрэв мөргөлийг хэзээ ч сахисан хамаагүй байсан бол Бурхан онцгойлон Амралтын өдрийг тогтоон сахь хэмээхгүй шүү дээ. Бурханд мөргөл сахих гэсэн чин сэтгэл байгаа л бол Бурханы тогтоосон өдрийг дур мэдэн өөрчлөлгүй, зааж өгснөөр нь эрхэмлэн сахих хэрэгтэй.
Амралтын өдөр нь долоо дахь өдөр гэдгийг баттай мэдэж авлаа. Харин долоо дахь өдрийг бямба гараг гэж хэлсэн ч ням гаргийг долоо дахь өдөр гэж боддог хүмүүс олон байдаг юм шиг ээ. Би ч бас жаахан будилсан шүү.
Сургууль, ажил гээд ихэнх газар ням гарагт амраад даваа гаргаас ажиллаж эхэлдэг болохоор тэгж боддог байх л даа. Гэсэн ч долоо хоногийн эхний өдөр нь даваа гараг биш ням гараг. Календарь дээр долоо хоногийг ням гаргаас эхлэн тэмдэглэсний учир байна биз дээ? Хүмүүсийн ерөнхий ойлголт нь цаг хугацаанаас хамаарч өөрчлөгдөж болдог ч бидний баттай хэмжүүрээ болгох ёстой зүйл нь хэзээ ч өөрчлөгдөшгүй Библи юм. Библиэс бид долоо дахь өдөр буюу Амралтын өдөр нь бямба гараг гэдгийг мэдэж болно.

Амралтын өдөр ямар гараг гэдэг нь Библид гардаг гэсэн үү?
Тийм ээ, харах уу?

“Амралтын өдөр өнгөрөхөд… Долоо хоногийн эхний өдөр эртээр Тэр амилаад, …” Марк 16:1, 9

Энд Есүсийн дахин амилсан талаар гарч байна. Арай хялбарчлан орчуулсан Хамтран Орчуулсан Солонгос Библийн үүнтэй адилхан ишлэлд “Ням гарагт Тэр эрт амилаад…” гэж тэмдэглэсэн байдаг. “Долоо хоногийн эхний өдөр” нь “ням гараг” юм бол өмнөх өдөр болох Амралтын өдөр нь ямар гараг вэ?

Амралтын өдөр чинь яалт ч үгүй бямба гараг юм байна ш дээ. Бас 1-р ишлэл дээр нь “Амралтын өдөр” гэж тэмдэглэснээс харвал Есүсийн үед ч Амралтын өдөр сахиж байсан гэдгийг Библи харуулж байх шиг.
Манай Сониучхан эгч дүү аргагүй л нэгийг заавал хоёрыг ойлгох юм аа. Амралтын өдөр бол аврал авахыг хүсдэг итгэгчдэд нэн чухал өдөр. Яагаад гэдгийг нь мэдэх үү?
Харин л дээ…
Бурхан болон бидний хоорондын тэмдгийг баталгаажуулдаг өдөр болохоор тэр.

“… “Та нар Миний Амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ нь та нарт үе уламжлан Миний болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би та нарыг ариусгах ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно.” Гэтлэл 31:13

Амралтын өдрийг сахивал Бурханыг ухаарч чадна. Ертөнцийн юу юунаас илүү том ерөөлийн амлалт шингээсэн өдөр нь Амралтын өдөр. Тиймд Есүс ч мөн энэхүү Амралтын өдрийг үеийн төгсгөл хүртэл санах ёстой өдөр юм шүү хэмээн айлдсан байдаг.

“Зугтах чинь өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүйн тулд залбир.” Матай 24:20

Аан тийм байна! Амралтын өдөр ийм чухал өдөр гэдгийг би мэдсэнгүй.
Бурхантай тогтоосон амлалтаа эрхэмлэн үздэг эгч дүү таныг хараад Бурхан маш их баярлаж байгаа байх аа. Цаашид ч үргэлж зөв сонголт хийж, Бурханы ерөөл зөндөө ихийг аваарай.
За. Өнөөдөр Амралтын өдрийн мөргөлөө сахиад Бурханаас ерөөл их авч, сүнс маань ариун болно гэж бодсон чинь сэтгэл сайхан болчихлоо.
Тэгэлгүй яахав. Одоо ерөөл авах Амралтын өдрийн мөргөлдөө бэлдэх үү?