Ухаарал
Бурхантай хамт алхах явцдаа олж авсан их бага ухаарлаас хуваалцаарай.
Эвдэрсэн машин
Тарр тарр, тарр тарр! Би хурдны замын хураамж төлдөг товчоо руу яг орох гэж байтал нэг сонин дуу чимээ гарснаа машины маань хөдөлгүүрийн анхааруулах шар гэрэл асчихав. “Яагаад заавал одоо гэж...” Амралтын маань сүүлийн өдөр, дээр нь ням гараг байдаг. Үд дунд өнгөрсөн болохоор онгорхой засварын газар ч олдохгүй байх даа. Би яг юу хийхээ мэдэхгүй байлаа. Хурдны зам руу орох тэр мөчид л гэнэт машинд маань асуудал үүссэн юм биш л дээ. Бүтэн өдөржин анхааруулгын тэмдэг асаж унтраад л байсан юм. Харин би жолоо барихад ямар нэг асуудал гараагүй болохоор нь энд тэнд ажлаа амжуулаад л яваад байлаа. Ямар нэг ноцтой юм болно чинээ санасан ч үгүй. Орой болоход би харихаар замд гарсан юм. Сөүлээс манай гэр хүртэл 250…
Бэг Хён Ми, Солонгос Игсан
Аав ээжийн хайр
Балчир гэж санаж байсан хүү минь нэг л мэдэхэд надаас ч өндөр болчихож. Энгэрт минь тэврүүлдэг байсан өхөөрдөм бяцхан хүүгийн минь төрх одоо ч тодхон санагдана. Гэтэл харин одоо хүү минь намайг тэврэхээр болж дээ. Нэг бодлын бахархмаар ч нөгөө бодлын гунигтай ч юм шиг. Цаашид би хүүгийнхээ хувьд бүх зүйл нь байхаа больсон гэсэн үг л дээ. Хүү маань багадаа ээжээсээ жаахан холдохоороо л уйлж унжин, надгүйгээр хэзээ ч амьдарч чадахгүй гэж хэлдэг хүүхэд байж билээ. Гэтэл том болох тусам л үе тэнгийнхээ найз нөхөдтэй дуртай зүйлээ хуваалцаж, ээжийгээ үгүйлэх нь багассан. Би хүүгийнхээ хувьд хэр их орон зай эзэлж байгаа бол гэж боддог байснаа сүүлдээ тэгж бодохоо ч байв. Учир нь аав ээж, үр хүүхдийн хайрын тухайд ярихад…
Солонгос, Чанвон / Жу Ын Жин
Бурхан сул дорой нэгэнд тусалдаг
“Би сайн хийж чадах болов уу?” Сайн мэдээ тунхаглаж эхлэхээс өмнө надад үргэлж ийм бодол төрдөг байлаа. Би сайн хийхийг хүсэж байсан ч эхлэх зориг хүрэхгүйдээ маш их бачимдаж, Библиэ дэлгэв. Библийн нэг ишлэл сэтгэлд их хүрч билээ. "«Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан. Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон» гэж хэлэхэд би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би бага залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй гэв. Харин ЭЗЭН, надад —«Би бага залуу» гэж бүү хэл. Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно. Чамд тушаах бүхнийг минь чи ярих болно. Тэднээс бүү ай. Чамайг чөлөөлөхөөр Би чамтай хамт байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. Тэгээд ЭЗЭН, мутраа сунган миний аманд хүргээд,…
Солонгос, Сөүл / Ну Хы Жин
Дүүгээ аварсан нууц
Би долоон охин, нэг хүүтэй айлын долоо дахь хүүхэд. Би гоц гойд бусдын анхаарлыг татах юмгүй жирийн л нэг хүүхэд байлаа. Тосгоныхон тэр байтугай хамаатнууд маань хүртэл баяр ёслол болгоноор миний нэрийг асууна гээч. Гэхдээ томчууд надад анхаарал хандуулсан үе бий нь бий. Манай гэрийн найм дахь, отгон дүүгийн минь тухай яриа ид гарч байсан үед юм даг. Дүү маань айлын ганц энхрий хүү нь байсан болохоор хүмүүс дүүг маань хэний дараа төрсөн юм гээд л их сонирхоно оо. Тэгэх явцад би өөрийн эрхгүй томчуулын анхааралд өртсөн. Тийм ч учраас бага насны минь хамгийн чухал үүрэг дүүгээ харах байлаа. Одоо бодох нь ээ би дүүгээсээ хоёрхон насны зөрүүтэй байсан болохоор намайг дүүтэйгээ муудалцахгүй, эв найртай байгаасай гэсэндээ л томчууд надад…
Им Жи Ён / Солонгос, Соннам
Хайрын сэтгэлээр хандах юм бол
Миний хувцасны өрөө маш замбараагүй байсан тул би тавиур захиаллаа. Тавиур хэд хоногоос ирэв. Би шөнийн цагаар ажил хийдэг болохоор зав гарахгүй явсаар нэг удаа хурдхан цэгцэлье гэж бодоод өлгүүрээ угсарч эхлэв. Гэсэн ч хагас дутуу угсарчихаад, ядарсандаа өрөөгөө цэгцлэлгүй хэд хонолоо. Нэг өдөр нөхөр маань ажлаасаа ирээд хувцасны өрөө рүүгээ харснаа хөмсөг зангидав. “Чи яагаад өрөөгөө цэгцлэхгүй байгаа юм бэ? Ядарч ядарч ирэхэд гэр замбараагүй байхаар надад ямар санагдах уу?” Ийм нөхцөлд бол би “Зав гарахгүй, тэгээд ч бие таагүй байхад яаж янзлах юм? Чи намайг ойлгочихож болсонгүй юу?” гээд л тэрсэлдэх байв. Гэтэл хачирхалтай нь миний амнаас тэс өөр үг гарах нь тэр. “Уг нь би хийе гэсэн бодсон ч дуусгаж амжсангүй. Уучлаарай, хань аа. Тайвшир даа.” Нөхөр…
Солонгос, Чүнчон / Паг Ын Жон
Ээжийн минь хөтөлсөн хүүхэд асрах өдрийн тэмдэглэл
Шилжилтийн насан дээр ирсэн хойноо би ээжтэйгээ өдөр бүр үзэл бодлын дайн хийдэг болов. Нэг өдөр би мөн л ээждээ загнуулаад өрөөндөө орж хаалгаа тас савав. Одооноос ээжтэй ганц ч үг дуугарахгүй дээ гэж дотроо бувтнасаар ширээнийхээ ард ирж суулаа. Хичээлээ хийх санаатай номоо дэлгэсэн боловч өрөө замбараагүй байхаар нь номынхоо тавиурыг цэгцэлсэн хойноо хичээлээ хийе гэж шийдлээ. Тэгээд би урьд өмнө огт харж байгаагүй нэг хуучин дэвтэр олов. Дэвтрийн нүүрэн дээр “Хүүхэд асрах өдрийн тэмдэглэл” гэж бичсэн байсан бөгөөд ээжийн минь хөтөлсөн өдрийн тэмдэглэл байлаа. Би багадаа ямар хүүхэд байснаа сонирхож байсан ч нөгөө талаар ээжийнхээ өдрийн тэмдэглэлийг хулгайлж уншсан болчих вий гэж сандарч байв. Эхнийх нь хуудсыг болгоомжтой гэгч нь эргүүлсэн чинь намайг төрөхөөс өмнө ээж минь бичсэн…
Солонгос, Ижонбү / Ким Хён Жи
Нүд
Хэдэн жилийн өмнө миний зүүн нүд манан дунд орсон юм шиг л бүрэлздэг болов. Тэгж байтал баруун нүдэнд минь ч яг ижилхэн шинж тэмдэг илэрлээ. Би хараа муудлаа гэж санан нүдний шил тааруулж зүүсэн ч бүрэлздэг нь хэвээрээ. Эхнэрийнхээ ятгалгаар нүдний эмнэлэгт очиж үзүүлсэн чинь намайг том эмнэлгээр явж, нарийн оношийг нь тогтоох хэрэгтэй гээд нүдний дусаалга бичиж өгөөд явууллаа. Ресторан ажиллуулдаг байсан надад тэрнээс хойш нэг л цаг зав гарч өгөхгүй явсаар нөхцөл байдал бүр дордсон хойноо сая нэг том эмнэлэгт хандав. Эмч миний оношийг глауком (нүдний даралт ихсэх өвчин) гэдэгт эргэлзэж байгаагаа хэлээд тархинд ямар нэг асуудал үүссэн эсэхийг мэдэхийн тулд MRI шинжилгээ хийлгэхийг санал болголоо. Тэр үед эмнэлгээс яаж гарч явснаа би мэддэггүй юм. “Хэрвээ энэ чигтээ…
Солонгос, Сөүл / Чой Юун Гюү
Өдөр бүр ачааг минь үүрсээр
Заримдаа би хүнд хэцүү мөчтэй тулгарахаараа “Яагаад би л ганцаараа ингэж зовдог юм бол?” гэсэн бодолд автан, өөрийгөө ичгэвтэр байдалд оруулдаг байв. Гэтэл надаас ч илүү хүнд ачаа үүрсэн Нэгэн байж шүү дээ. “Өдөр бүр ачааг маань үүрдэг Эзэн, бидний аврал болох Бурхан магтагдах болтугай!” Дуу 68:19 Итгэлийн цөлийг туулах нь бидэнд амаргүй, ямар их ганцаардмал аян зам гэдгийг Бурхан л мэднэ. Тийм ч учраас Бурхан бидний үүрэх ёстой зовлонгийн ачааг өдөр бүр үүрдэг. Үүнийх нь ачаар бид жаахан амсхийж хүч тамираа сэлбэж аваад, тэнгэрийн хаанчлал руу цааш урагшилдаг юм. Хамаг ачааг өмнөөс минь үүрч, авралын замаар газарчлах тэнгэр Эцэг, тэнгэр Эх бидэнд бий.
Солонгос, Дэжон / Ким Ми Жон
Гэм нүглээс минь болж худалдагдсан ах дүү
Иаковын хөвгүүд атаа хорслын улмаас дүү Иосефоо мидианчуудад боол болгон худалдсан тухай Эхлэл номны түүхийг уншаад би их олон зүйл бодов. Юу юунаас илүү аавынхаа сэтгэлийг ойлгоогүйгээс нүгэл үйлдсэн нь харамсалтай санагдлаа. “Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь надад дэндэж байна!” Эхл 42:36 Иаков Рахелын хөвгүүд болох Иосеф, Бениамин хоёрыг л хайрласан юм биш. Симеоныг хоол хүнс олохоор Египет рүү яваад олзлогдоход нь Иосефыг алдсантайгаа адилхан уй гашуу болж байсан тэр дүр зурагнаас бид бүх хүүхдээ адилхан хайрладаг Иаковын зүрх сэтгэлийг харж болно. Гэвч хөвгүүд нь аавынхаа хайрыг ухааралгүй, өөрсдийн байр байдалдаа гомдоллож, эцэс сүүлд нь төрсөн дүүгээ худалдаж нүгэл үйлдсэн шүү дээ. Үнэндээ би ч гэсэн…
Австрали, Кернс / Ким Мин Жү
Эмэгчин шувууны хайр
Би эхнэртэйгээ ногооны талбайд буурцагны иш зулгааж яваад шувууны үүр оллоо. Хоосон үүр л юм байх гэж санаад нэг их юм бодсонгүй, буурцагны иштэй нь цуг хамаад хаячихав. Гэтэл ажлаа хийж явтал миний хөлний ойролцоо нэг шувууны зулзага байхыг хараад их гайхлаа. Би яаран тэр зулзагыг алган дээрээ тавиад эргэн тойрноо дахин ажтал ойролцоо өөр нэг зулзага харагдав. Дахиад байгаа болов уу гээд ийш тийшээ хартал нэлээд зайтай бас нэг зулзага харагдлаа. Гэнэт би буурцагны иштэй цуг шувууны үүр хамж хаяснаа саналаа. Тэгээд зулзагануудыг цуглуулан, хаясан үүрээ олохоор явлаа. Олдохгүй бол яана аа гэхээс санаа зовж байтал ашгүй өнөөх үүр олдож би бөөн баяр болов. Би нялх зулзагануудыг үүрэнд нь болгоомжтой гэгч нь хийгээд, ойролцоох модноос үүрийг нь өлгөн, холоос…
Непал, Катманду / Нир Кажи
Нэгэн цаазын ялтны харуусал
Тэнгэрийн оронд үйлдсэн миний нүгэл ямар харгис хэрцгий болохыг, Елохим Бурханы хайр хичнээн агуу болохыг гүнээ ухаарахад хүргэсэн нэгэн үйл явдал надад тохиолдсон юм. Манай Булавайо Сион Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн ойролцоо байрладаг тул бидэнд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзах боломж гарч ирдэг л дээ. Нэг өдөр би гэр бүлүүдээ хүлээх зуураа нэгэн настантай уулзсан юм. Тэрээр хуучин ном, хувцсаар дүүрэн гялгар ууттай юм барьчихсан хажууд ирээд суулаа. Тэгснээ надтай мэндлэн, өнгөрсөн амьдралынхаа үүх түүхийг надад хуучлав. “Хүү минь, чамд төвөг удаж байгааг минь өршөөгөөрэй. Би олон жил шоронд сууж байгаад, өнгөрсөн долоо хоногт өршөөлийн хуулиар суллагдаад гарч ирсэн юм. Би 1985 онд эхнэр, авга ахыгаа хөнөөсөн хэргээр хүн амины хэргээр ял сонссон. Хэргийн дараа шүүхээс надад цаазын…
Зимбабве, Хараре / Шава Макдоналд
Миний сүнсний амьсгал
“Ээж ээ, намайг пневмоторакс (цээжний хөндийд хий хуримтлагдах өвчин) туссан гэнэ. Яаралтай хагалгаанд орохгүй бол үхэж ч мэднэ гэнэ.” Амьсгалахад хэцүү байна гээд эмнэлэгт хандсан хүүгээс маань ийм дуудлага ирлээ. Залгуулаад эмчийнх нь дуу сонсогдлоо. “Сайн байна уу, эгч ээ. Бид дөнгөж сая рентген зураг авч харсан чинь таны хүүгийн биеийн байдал тун хүнд байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Бид хүүг тань хэвтүүлж, хагалгаанд нь бэлтгэж байя. Та түргэхэн ирээрэй. Таныг ирэнгүүт хагалгаагаа эхэлье дээ” гэлээ. Тийн хэлээд утсаа таслахад миний ухаан балартаад ирэв. “Пневмоторакс аа?” Би сэхээ орж, пневмоторакс гэж ямар өвчин болохыг олж мэдэхээр хайж гарав. Хүний уушгинд цоорол үүссэний улмаас цээжний гялтангийн хооронд агаар юм уу хий хуримтлагддаг өвчин гэнэ. Би шуудхан л юм хумаа бэлтгээд эмнэлэг…
Солонгос, Чонжү / Ким Ын Ми
Эрдэнэт амь, эрхэм сайн мэдээ
Би нэг гэр бүлтэй цуг худалдааны төвд сайн мэдээ тунхаглаж яваад саяхнаас Бурханд итгэх болсон нэгэн эмэгтэйтэй таарсан юм. Бид хоёр түүнд Библид бичигдсэн Эх Бурханы тухай мэдээ дуулгаж болох уу гэтэл тэрээр “Бололгүй яахав. Би дөнгөж сая Библи худалдаж авлаа” гээд цүнхнээсээ хатуу хавтастай Библи гаргаж ирээд бидэнд өглөө. Бид тэр Библиэр нь өнөө үеийн Аврагч болох тэнгэр Эцэг Эх Бурханы хууль тушаалын талаар дамжуулав. Тэрээр нэлээн удаан хугацаанд Бурханы үгэнд анхаарлаа хандуулан сонсоод, үнэнийг болон мөнх амийн замыг агуулсан Бурханы жинхэнэ мессеж юу болохыг сонсоод ихэд гайхаж, бидэнд ойртон Бурханы үгэнд улам бүр чих тавив. Хичээл зааж дуусаад, түүнээс шинэ амийн ерөөл авахыг хүсэж байна уу гэж асуухад тэрээр шуудхан л “Тийм ээ” гэж хариулан, өнөөдөр уулзсан маань…
АНУ, IL Чикаго / Жой
Мөнхийн титмийн төлөө
Би Бурхан дотор байх үедээ авралын ивээл, тэнгэрийн хаанчлалын амлалтыг бодон аз жаргалтай, баяр баясгалантай байдаг. Гэсэн хэдий ч надад Бурханы хүүхдийн хувьд тэвчих хэрэгтэй олон зүйл гардаг. Гэрлэхээс өмнө надад ажил тарсны дараа хотын гоёмсог неон гэрэл чимэглэлийн хажуугаар өнгөрч, сүм рүү очих амаргүй байдаг байлаа. Гэсэн ч аль болох уруу татагдалгүй чуулгандаа очиж суун Бурханы үг судлах юм уу үе тэнгийнхээ залуучуудтай сүнслэг ажилд анхаарлаа төвлөрүүлэх юм бол Бурхан надад өөрийгөө захирах чадвар өгч, хөлийг минь Сион руу чиглүүлж өгнө. Үүнд нь би өөрийн эрхгүй талархдаг байв. Гэрлэсний дараа бол төрөл нь л өөр болохоос биш биеэ захирах шаардлагатай зүйл ганц бие байх үеийнхнээс ч олон. Хүнд хэцүүтэй тулгарах бүрдээ би өөрийгөө аргадан тайтгаруулж, тэнгэрийн найдварыг минь улам…
Солонгос, Чанвон / Ган Гён Ми
Тэнгэрийн хаанчлалын зам ая тухтай, дардан байдгийн учир
Нэг өдөр сайн мэдээ тунхаглаж явтал багын найз минь санаанд орж ирэв. Би түүнд авралын сайн мэдээ тунхаглахыг туйлын ихээр хүсэж байсан ч гэрт нь яаж явж очдогоо санахгүй байлаа. Тэгээд найзтайгаа уулзах боломж өгөөч гэж тэнгэр Эцэг Эхээсээ чин сэтгэлээсээ залбиран гуйв. Эцэст нь Бурханы тусламжаар би өмнө нь ээжтэйгээ хамт найзындаа очдог байснаа саналаа. Ээж намайг жаахан байхад тэднийд хүргэж өгдөг байсан юм л даа. Найзын маань ээж ч бас манай ээжтэй найз байсан юм. Хэд хоногийн дараа би ээжийгээ даган найзындаа очлоо. Гэрийнх нь хашаагаар ороод иртэл тэнд хөл нүцгэн тоглож байсан минь санагдав. Бид цагийг хөгжилтэй өнгөрүүлээд, дараа дахин уулзахаар болоод салцгаалаа. Гэртээ харих замд надад нэг асуулт төрөөд болдоггүй ээ. “Би найзынхаа гэрийг, бас хамт…
Непал, Киртипур / Сару Баскота
Хуучин хүнээ тайлж, шинэ хүнийг өмсөх нь
Би туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн бодохоор өөрийн эрхгүй ичиж, хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй юм. Би их бардам, муу муухай ааш араншинтай хүн байсан л даа. Би амжилтанд хүрч, хүмүүсийн өмнө өөрөөрөө сайрхахыг л хүсдэг байлаа. Бүх зүйл миний төлөвлөснөөр явагдаж, алдаа бүтэлгүйтэл гэдэг зүйл надад огт байх ёсгүй гэж санадаг байлаа. Миний энэ муйхар гөжүүд занг хэн ч өөрчилж дийлдэггүй байв. Эргээд бодох нь ээ би нээрээ л тас харанхуй дунд амьдарч байж дээ. Цаг хугацаа өнгөрөх тусам надад “Хоосноос хоосон агаад хоосны хоосон! Бүгд хоосон ажээ” гэсэн Соломон хааных шиг бодол төрж, хүний амьдралын утгагүй, хоосныг хамаг биеэрээ мэдрэх шиг болов. “Одоо үхчих л юм бол амьдрал дуусна. Дахиж хэзээ ч, ямар ч ажил хийх шаардлагагүй!” гэсэн гутранги…
АНУ СА, Риверсайд / Вивиан Паир Девонг
Биеийн эрхтнүүд өөр хоорондоо нэгдэхгүй бол
“Гадны халдагч! Довтлоод!” “Байзаарай. Би халдагч биш ээ. Бид нэг биеийн эрхтнүүд штээ!” “Худалч! Дайраад! Довтлоод!” Хашимотогийн бамбай булчирхайн үрэвсэл нь хүний биеийн дотроос үүсдэг өвчин юм. Энэ нь аутоиммун өвчин бөгөөд хүний дархлааны тогтолцоо өөрийн бамбай булчирхайг гадных гэж үзэн, довтолж гэмтээдэг эмгэг л дээ. Бамбай булчирхай эрвээхэй хэлбэртэй бөгөөд хүзүүний урд хэсэгт байрладаг. Бамбай булчирхай нь бодисын солилцоо, энергийг хянах даавар ялгаруулдаг. Хүний биед хэрэгтэй бамбай булчирхайн даавар хангалтгүйгээс бодисын солилцоо муу явагдах нь хүнийг гипотиреодизмд хүргэнэ. Энэ нь ядаргаа, сэтгэл гутрал, жин нэмэх, үс унах, үе мөч, булчин өвдөх зэрэг тодорхой шинж тэмдгүүдийг үүсгэнэ. Хэрэв бамбай булчирхай тасралтгүй дайралтанд өртөн, өөрийн үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй болбол биеийн бусад эрхтэнд ч нөлөөлдөг. Би арван зургаа орчим настай байхдаа…
АНУ NY, Манхеттэн / Виана Линнетт Васкес
Явах замыг минь чиглүүлдэг Бурхан
Би ямар нэг зүйл төлөвлөж, эхлүүлэхдээ санаа зовж, гүн бодолд автдаг байлаа. Цөхрөнгөө бараад ирэхээрээ Бурханд залбирна. Тэгээд л аливаа зүйл миний төлөвлөгөө, хүчин чармайлтаар болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. “Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч түүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг.” Сургаалт үгс 16:9 Өнөөг хүртэл надад тохиолдсон бүхэн Бурханы төлөвлөгөөний дагуу л биелж ирж. Гадаад сайн мэдээнд явсан маань ч ялгаагүй. Гаднаас нь харахад би л төлөвлөж, би л хийгээд байгаа юм шиг боловч Бурхан намайг чиглүүлээгүй бол би юу ч хийж чадахгүй байх байж. Өнөөдөр ч мөн хүүхдүүдийнхээ дунд алхан, тэнгэрийн хаанчлалын замаар хөтөлж байгаа Елохим Бурхандаа талархал өргөе.
Энэтхэг, Хайдарабад / Рюү Ги Буг
Сүнслэг дутуу төрсөн нярайгаас Бурханы төгс хүүхэд болох хүртэл
Өмнө нь би эх баригч эмч байсан юм. Жирэмслэлт, хүүхэд төрөх, төрсний дараах байдал, хөхүүл хүүхэд асаргаа гээд эх баригч эмч бүгдийг нарийн мэддэг. Намайг эх баригч болно гэдэг шийдвэрт ээж маань их нөлөөлсөн хүн. Ээж маань дөрвөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэж ажиллах ямар хэцүүг хараад би үргэлж л “Ээж яахаараа амьдралдаа өөртөө жаахан ч гэсэн цаг зав гаргадаггүй, гэр бүлийнхээ төлөө амьдардаг байна аа? Би ээж шигээ байж чадах болов уу?” гэж гайхдаг байлаа. Эх хүний үүргийн талаар би гүн бодож эхлээд эх баригч эмч болох шийдвэр гаргалаа. Ээжийгээ харах болгонд надад төрдөг байсан тэр асуулт сургуульд байхдаа үнэнийг хүлээн авсны дараа бүгд шийдэгдсэн юм. Ээж хүний хайр золиос надад тэнгэр Эхийн хайр золиосыг сануулдаг даа. Эх баригч эмчээр…
Мацумото Мива / Япон, Осака
Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ
Хэдэн сар бие өвдөж, эмийн сангаас аль л сайн гэсэн болгоныг, янз янзын эм авч, эмээ гэрээрээ ууж, эмчлэх гэж яаж ч үзээд тус болсонгүй. Ажлаасаа гарах дээрээ тулаад байхдаа би ажлаараа дамжин таньдаг болсон нэг эмчид үзүүлэв. Эмч маань 7 хоног уух эмийн жор бичиж өгөв. Тэгээд надад сахар дархлаа сулруулж, эдгэрлийг удаашруулдаг болохоор нэг хэсэгтээ сахар хэрэглэхээс зайлсхий гэж хатуу анхааруулав. Хоол хүнсэндээ сахар хэрэглэхгүй байна гэдэг надад тийм ч амар байсангүй. Аль л амттай болгон сахартай байгаад байдаг. Жимс, жүүс бүр санах ч юм биш. Эхний гурван өдөр нь ёстой хэцүү байв. Хоол идсэний дараа чихэрлэг десерт идмээр санагдаад л. Амттанаас зайлсхийх гэтэл хорхой хүргэнэ. Гэвч би эрүүл мэндээ бодож сахар орсон ямар ч зүйлийг харах ч…
Хуицон Тамэй / ӨАБНУ, Кейптаун